Хууль бус тендерт Б.Чойжилсүрэн сайд гараа дүрсэн үү?


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн харъяа “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК-иас зарласан тендер хууль бус болсон асуудлаар “Френдстранспорт тийм” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргажээ. Учир нь тус тендерт хамгийн бага үнийн санал өгсөн туршлагатай компанийг бус 400 сая төгрөгийн өндөр үнийн саналтай, шалгаруулалтад заасан тоног төхөөрөмжийн шаардлага хангаагүй “Эм Ти Эм Жи” ХХК-ийг шалгаруулжээ.


ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ хуулийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэсэн байдаг. Гэтэл 400 сая төгрөгөөр өндөр үнийн саналтай, тоног төхөөрөмжөө түрээсээр хайж буй компанийг шалгаруулсан нь анхааралт татна. Хууль зөрчиж шалгаруулсан тендерийн цаана хэн нэгний ашиг сонирхол бий гэх хардлагыг төрүүлж байна.

Учир нь хуулийн дагуу хууль бус тендер гэдэг нь хэний ч нүдэнд ил байхад тендерийг хүчингүй болгох шийдвэрийг гаргах эсэх нь эргэлзээтэй байна. Тендерийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх эрх бүхий Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд нь асуудалд хойрог хандаж буй. Түүнийг Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа томилсон гэх бөгөөд хууль бус тендер шалгаруулалтад хамааралтай юу гэх асуулт гарч ирж байна.

“Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК-ийн “Үнсэн сан №03-ийн их засварын ажил”-ын нээлттэй тендерийн төсөвт өртөг нь 4,762,990,644 төгрөг бөгөөд тендерт оролцсон “Баян-Өлзий зам” ХХК 4,662,886,238 төгрөгийн, “Эм Ти Эм Жи” ХХК 3,804,669,744 төгрөгийн, “Френдстранспорт тийм” ХХК хамгийн бага үнийн санал буюу 3,410,663,359 (гурван тэрбум дөрвөн зуун арван сая зургаан зуун жаран гурван мянга гурван зуун тавин ес) төгрөгийн үнийн саналыг хүргүүлжээ.

Уг тендер нь эсковатор 3 ширхэг, өөрөө буулгагч 10 ширхэг, ковш 1 ширхэг, булдозер 1 ширхэг, кран зэрэг тоног төхөөрөмжтэй байхыг шаардсан. Гэвч тендерт шалгарсан Эм Ти Эм Жи ХХК өөрийн гэсэн тоног төхөөрөмж байхгүй гадуур тоног төхөөрөмж түрээслэхээр хайж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.  

 

 


28
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18