Ө.Шижир: Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна

Б.Нямсүрэн
2025/08/25

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна. Ардчилсан нам эрийн цээнд хүрээд 35 насалчихлаа. Тиймээс эхлээд дүрмээ шинэчилж улсын дээд шүүхэд бүртгүүлье. Дараа нь даргынхаа асуудлыг ярья. Өнгөрсөн хугацаанд дүрэмгүй мэт дураараа хэдэн жил явлаа. Үр дүнд нь дараалсан сонгуулиудад бүрэн ялагдлаа. Энийг нь ч МАН хүсэж эхлээд Ардчилсан намыг бужигнуулж өөрсдийн эв нэгдлээ хангах гэж байна. Ардчилсан намыг бужигнах үед Ардын нам л хожиж манайхнаар тоглодог явдал сүүлийн 10 жил өрнөлөө. МАН-хан манайхнаар тоглохдоо их сайн л даа. Энэ жил өвөлжилтийн хүндрэл, гэрэл дулааны хязгаарлалт, эдийн засгийн бууралт, гурил, будаа хүнсний хомсдол үүсэх зэргээс хамаарч иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч улс төрийн намууд ЗГ-т хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь тодорхой болоод байна. Энэ асуудлыг сарниулахын тулд эхлээд Ардчилсан намын дотоод зөрчлийг төлөөний хүмүүсээрээ дамжуулан өдөөн дотоод бужигнаан үүсгэж гадагш дуугарах сэхэлгүй болгох нь. Тэрэнд нь манай зарим дарга нар гол дүр бүтээгээд хөл нь газар хүрэхгүй гүйж байна. Туслах дүрүүд нь ч тодорцгоогоод л байж байна. Эхлээд намын анхан, дунд шатны бүх гишүүдийнхээ санал бодлыг сонсъё. Ардчилсан намынхаа анхан, дунд шат гээд бүх гишүүдийнхээ Итгэл үнэмшлийг нь дэмжье, дүрмээ сайтар хэлэлцээд дараа нь бүтцээ ярья гэтэл бас дахиад л дараалал нь буруу талаасаа эхэллээ. Энэ маргаан ахиад хэдэн жил үргэлжлэх нь. Хэдхэн хүн халаасандаа төрийн Сонгууль, төсвийн мөнгө намайлцахаа больё. Энэ гинжин холбоог тасалъя гэлээ. 


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18