Ерөнхий сайд Г.Занданшатар "Татвар" сэдвээр залуучуудтай уулзахаа илэрхийллээ

Б.Нямсүрэн
19 цагийн өмнө

Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос “Залуусын Диалоги - 2025” цуврал уулзалт, арга хэмжээг эхлүүлж, анхны зочноор Ерөнхий сайд Г.Занданшатарыг урилаа. Улс орны хөгжилд залуусын идэвх оролцоо чухлыг онцлоод Засгийн газраас баримтлах бодлогын талаар ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгөхөд бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ. Энэхүү уулзалтаар дамжуулан залуучууд тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорьж байгаа юм байна.


 Зохион байгуулагчдын зүгээс шашин шүтлэг, жендерийн ялгаа, улс төрийн ямар үзэл баримтлалтайгаас үл хамааран улс төржилтөөс ангид байж, залуучууд өөрсдийн оролцоогоор, асуудлыг эрүүлээр харж, тооцоо судалгаатай, гарц гаргалгаатай, бодит саналыг дэвшүүлж, төрд дуу хоолой, нийгмийн захиалгыг хүргэж хамтдаа шийдэлд хүрэхийг уриалж байгаагаа онцоллоо.

Уулзалт 2025 оны 8-р сарын 24-ний өдөр Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно. Залуу бизнес эрхлэгчид, оюутнууд, ажил олгогчид, төрийн бус байгууллага, гарааны бизнес эрхлэгчид болон судлаачдыг зохион байгуулагчид энэхүү уулзалтдаа урьжээ.


0
angry
0
care
4
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18