​Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээ, Азийн загвар байгууллагын төлөвшүүлэх төслийг хэрэгжүүлж байна

Б.Нямсүрэн
2025/08/05

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээ, Азийн загвар байгууллагын төлөвшүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Азийн бүтээмжийн байгууллага, мэргэшсэн олон улсын зөвлөхүүдийг урьж, төгөлдөршлийн тогтолцооны аргачлалаар үнэлгээ хийх, түүнд дүн шинжилгээ хийж, цаашид тасралтгүй сайжруулах, бүтээмж чанарыг дээшлүүлэх арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлнэ. 


Салбартаа сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилготой загвар байгууллага болохоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хамрагдаж байна. Төслийн эхний үе шат болох төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцооны долоон талбараар нотолгоонд суурилсан үнэлгээ хийхэд техникийн дэмжлэг үзүүлэхээр АББ-ын зөвлөх Гая Гордон, хөтөлбөрийн зохицуулагч Мд Танвир Файсал нар Монголд наймдугаар сарын 04-07-ыг хүртэл ажиллаж байгаа юм. 


Эдгээр загвар байгууллага тус бүр тодорхой төрийн үйлчилгээний төслийг хэрэгжүүлж, төрийн байгууллагын тасралтгүй сайжруулалтын соёл төлөвшүүлэх, төрийн үйлчилгээ илүү үр дүнтэй, иргэдэд ээлтэй, ил тод болгох жишиг тогтоож, сайн засаглалыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулаад зогсохгүй олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх юм.  


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18