Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

Б.Нямсүрэн
2025/07/12

Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын Манлай уяач З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ. Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор, гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр, дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, алдарт уяач Б.Баярмагнайн бор соёолон хурдаллаа. 


 
Ерөнхий сайд Г.Занданшатар улсын наадмын түрүү соёолонгийн уясан эзэн, унасан хүүхдэд хүндэтгэл үзүүлж, дахин олон айраг, түрүү хүртэж, наадамчин олноо баярлуулахыг ерөөлөө. Тод манлай уяач З.Мэндсайхан унаган адуугаа улсын наадмын түрүү магнай болж, нутаг ус, моринд хайртай монгол түмнээ баярлуулсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. 
Түрүү магнай хул соёолонг Монгол Улсын Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 14 настай Л.Төгсжаргал унаж хурдлуулжээ. Л.Төгсжаргал хүү дөрвөн  настайгаасаа хурдны морь унаж буй бөгөөд энэ нь түүний гурав дахь түрүү ажээ. 


 Энэ өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Б.Далайн галаар мөн зочиллоо. Б.Далай уул уурхайн олборлолтоос байгаль орчинд ээлтэй боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлж, үлгэр жишээ үзүүлж яваа эрхэм юм. Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлтийн хүрээнд хэрэгжүүлж буй тод жишээ нь Төв аймгийн Баянцагаан суманд цөлжилтийн эсрэг ногоон төгөл байгуулах төсөл. 2011 оноос хойш 80 мянган мод тарьж, ургуулсан. 100 мянган модтой цэцэрлэг байгуулахаар ажиллаж буй ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18