БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймагт ажиллажээ

Б.Нямсүрэн
2025/07/29

БОУАӨ-ийн  сайд Б.Батбаатар  Өвөрхангай аймагт хийгдсэн хөв цөөрмийн ажилтай танилцлаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хойд хэсэгт хоёр хөв цөөрөм байгуулжээ. Өнгөрсөн онд аймгийн төвийн хойд талаас үерийн эрсдэл үүсгэдэг нэг уулын амыг далангаар боож, сэтрэх эрсдэлээс хамгаалж бетондож хамгаалалтыг бэхжүүлсэн байна. Энэ ажил нийт 1.4 тэрбум орчим төгрөгөөр хийгджээ.

Нэмээд дахин нэг хөв цөөрмийг байгуулснаар Арвайхээр хот үерийн аюулаас 80-аас дээш хувь хамгаалагдана гэж Онги Таац голын сав газрын захиргааны дарга С.Дуламрагчаа тайлбарлалаа. Аймгийн хэмжээнд ийм хөв цөөрөм байгуулах шаардлагатай 14 цэгийг тодорхойлж долоон хөв цөөрмийн зураг төслийг хийж холбогдох газраар батлуулжээ.

Энэ нь Өвөрхангай аймгийн оршин суугчдыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашлаад мал, амьтан ундаалах, болзошгүй гал түймрээс хамгаалах нөхцөл болно. Ач холбогдол өндөртэй хөв цөөрөм байгуулах ажилд санаачлагатай ажиллаж, тооцоо судалгаатай, зураг төсөвтэй ажил хэрэгч хандаж байгааг Б.Батбаатар сайд үнэллээ.


Түүнчлэн ЗГ-ын 14 мега төслийн нэг нь говийн бүсийн усны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой Орхон-Онги төсөл юм. Орхон-Онги төслийн хүрээнд урсацын трасс зурагт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал урсац дагуу орших зарим нутгийн тариалангийн талбай, зарим сумын нуур горхиудыг тэтгэх зэрэг давхар ач холбогдлыг тооцож трассын зурагт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа С.Дуламрагчаа дарга онцлов. Мөн Арвайхээр сумын ундны усны хайгуул 1987 оноос хойш хийгдээгүй, Сант сумын ундны усны нөөц хүндрэлтэй нөхцөлд хүрсэн зэрэг тулгамдсан асуудлуудаа дуулгалаа. БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутгийн байгаль орчинтой холбоотой асуудлуудыг нэгтгэж тулгамдсан асуудлыг эрэмбэлэн бодлогын болон эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ онцоллоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18