Ж.Чинбүрэн: 15 тэрбум төгрөгийг улаанбурханы өвчлөлийн эсрэг бэлэн байдлыг хангахад зарцуулсан

Б.Нямсүрэн
2025/07/23

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Дотоодын аялал жуулчлал ихэсч байгаа энэ өдрүүдэд гэдэсний халдварт өвчин болон хоолны хордлогын халдварт өвчлөл нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогод хүргэдэг халдварт өвчний гол шалтгаан бол ариун цэврийн дэглэм, хүнсний аюулгүй байдал хадгалалтын горим алдагдсантай холбоотой үүсэж байгаа зүйл учраас хүүхэд хоёр хоногоос илүү гүйлгэвэл эмнэлгийн байгууллагад хандаж өтгөнд нь ямар нэгэн бактери, нян байгааг үзүүлэх шаардлагатай. Мөн баас нь цустай гарахын бол цусан суулга нийт гэдэсний халдварт өвчний 75 хувийг эзэлдэг. Гол зүйл нь гараа угаах дээрээс нь олон нийтэд зориулсан хоол үйлдвэрлэл хийж байгаа технологийн гол горим бол тогооч нь өөрөө нян тээвэрлэгч байж болохгүй. Гарын ариун цэвэр, маск зүүж хоол үйлдвэрлэх процессыг хийх ёстой. Мөн улаанбурхан өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлж шуурхай арга хэмжээ авсны үр дүнд баярын амралтын өдрүүдэд улаанбурханы өвчлөл ноцтой нэмэгдсэнгүй. Дэгдэлтийн оргил үед хоногт 500-550 хүн бүртгэгдэж байсан бол одоо хамгийн багадаа 50 хүртэл буулгаж чадлаа. Намайг ажлаа авах үед улаанбурханаар долоон хүүхэд эндсэн байсан бол өнөөдөр нас баралт 10 болсон. Вакцинжуулалт 23 хувьтай байсан бол өнөөдөр 57 хувьд хүрсэн байна. Ингэснээр өвчлөлийн тархалт бууруулахад том дэмжлэг болсон. Засгийн газрын нөөц хөрөнгөөс таван тэрбум, эрүүл мэндийн урсгал зардлаас 10 тэрбум нийт 15 тэрбум төгрөгийг улаанбурханы өвчлөлийн эсрэг бэлэн байдлыг хангахад зарцуулсан." гэв


1
angry
0
care
5
haha
2
liked
0
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18