Г.Занданшатар: Аймшигтай хэргүүд гардаг боллоо

Б.Нямсүрэн
22 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Э.Тамир нартай уулзжээ. Энэ үеэр "Сүүлийн үед гарч байгаа олон гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг Үндэсний зөвлөл байгуулагдаж байна. Санаанд оромгүй аймшигтай хэргүүд гардаг боллоо" гэж хэлжээ. Хамгийн сүүлд "Канте" цэнгээний газрын үүдэнд бүлэг зодоон гарч, 25 настай С хүнд бэртсэн явдал олны анхаарлын төвд байгаа билээ.

Түүнчлэн дээрх уулзалтаар "Нийгмийн шударга ёс бол уриа лоозон биш. Бодит ажил болгохын тулд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө гурван талт механизмыг бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлж ажиллах нь чухал. Гурван талт хэлэлцээрийг тодотгон сануулахын учир нь ажил олгогч, ажиллагчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан мөнгө хулгайд алдагдсан явдал. Хариуцлагагүй, хяналтгүй ажилласан энэ мэт жишээ олон учраас цаашид түншлэл төдий байгаа гурван талт хэлэлцээрийг шинэчлэн хэрэгжүүлнэ" гэж мэдэгдсэн байна.


9
angry
5
care
15
haha
85
liked
8
love
7
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18