Албаныхан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдтэй биечлэн танилцлаа

Б.Нямсүрэн
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдтэй биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг тал бүрийн төллөөллийг байлцуулан сонсож, хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа. 

Уг ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяа “Тавантолгой өртөө”-ний үйл ажиллагаатай танилцсан юм. 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун төмөр замаар нүүрс тээвэрлэх “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай байгуулсан урт хугацааны гэрээний хэрэгжилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг албаны хүмүүст газар дээр нь танилцууллаа. 

Нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төмөр замын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж өртгийг бууруулах, Ханги-Мандал боомтоор нүүрс борлуулалтыг нэмэгдүүлэх, тулгарч буй аливаа асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж шийдлийг тухай бүр гаргаж хэрэгжүүлэх чиглэл өглөө. 

“Монголын төмөр зам” ТӨХК О.Батчулуун хэлэхдээ:

“Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны 05 сарын 14-ний өдөр “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг байгуулж, 2025 оны 06 сарын 24-ний ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж 07 сарын хүлээгдсэн гүйцэтгэл 400 мянган тонн байгаа ба цаашид “Монголын төмөр зам” ТӨХК хоногт 9 цуваа галт тэрэг тээвэр хийх буюу 36 мянган тонн, сардаа 920 мянган тонн, нийт жилдээ 5 сая тонн нүүрс галт тэргээр тээвэрлэх гэрээний үүргийг биелүүлэхээр тээвэр зохион байгуулалт хийж ажиллаж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18