Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ

Б.Нямсүрэн
2025/07/18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
Энэ өдрүүдэд Автотээврийн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож буй төлөөлөгчдөд болон тэднээр дамжуулан салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа.

Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

 Эрхэм хүндэт автотээвэрчид ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Та бүхэнд Тулгар төр байгуулагдсаны  түүхт  2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жил, Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн  дэвшүүлье.

Ардын хувьсгалын ялалтын үр дүнд монголчууд бид нийгмийн хөгжлийн шинэ хэлбэрийг сонгож, дэлхийн улс төр, эдийн засгийн харилцааны өөрчлөлттэй хөл нийлүүлэн, орчин үеийн улс орнуудын хөгжлийн жишгээр нийгэм, эдийн засгийн бүхий л салбараа шинэчлэн зохион байгуулж хөгжүүлсэн билээ.

1924 онд Улсын Анхдугаар Их Хурлаас “аливаа тээх нэвтрүүлэх хэргийг бүрнээ улсаас эрхлэн явуулахаар тогтож…” Аж ахуйн явдлын яамнаас тусгай хороог салбарлуулан байгуулсан түүхтэй.

Тийнхүү мянга мянган жил ердийн хөсөг тээврээр хэрэгцээгээ залгуулж ирсэн монголчууд 1925 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Монгол Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулсан нь автотээврийн салбар үүсэж хөгжих эхлэл болсон юм.

Автотээврийн салбар нь үүссэн цагаасаа батлан хамгаалах, эрчим хүч, барилга, аж үйлдвэр, харилцаа холбоо, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбартай хоршиж, төрийн үйлчилгээг ард иргэддээ шуурхай хүргэдэг, хүнс, бараа таваараар хангадаг, зорчигч тээвэр, шуудан холбоог залгуулдаг гол суваг байсаар ирсэн билээ.

Анх 7 авто машинтай эхэлж байсан автотээврийн салбар нь өнгөрсөн оны байдлаар 85.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь нийт ачаа тээврийн 65 орчим хувийг, экспортын тээврийн 88, олон улс болон хот хоорондын зорчигч тээврийн 36 хувийг  эзэлж байна.

Тэрчлэн автотээврийн салбарыг дагасан дэд бүтэц авто зам, гүүрийн барилгын бүтээн байгуулалт тус салбартай зэрэгцэн хөгжсөөр манай улсын авто замын сүлжээний нийт урт 112 мянган километр, олон улс болон улсын чанартай авто замын урт 15 мянга орчим километрт хүрчээ.

Хүндэт автотээвэрчид ээ,

Эрхэм нөхөд өө,

Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард иргэддээ автотээврийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай, найдвартай үзүүлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн автотээвэрчид, автотээврийн салбарын нийт хамт олонд төрийн тэргүүн чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Автотээврийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийг бүртгэх, мэдээллийн санг өргөтгөн хөгжүүлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд автотээврийн салбарын үзүүлэх нөлөө, тээвэрлэлт болон техник ашиглалтад хяналт тавих замаар автотээврийн салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаснаа баярын энэ өдөр дуулгахад таатай байна. Энэ бол нэгэн зууны түүхтэй Автотээврийн салбарын үе үеийн хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр шим юм.

Та бүхэнд Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол хүн бүрийн ажил, амьдралын алтан шар зам өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18