БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо салбар дундын уялдаа холбоог хангаж байна

О.Шүрэнцэцэг
2025/02/03

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өмнө хийгдсэн ажлуудын гол алдаа, сургамж нь юу байв, цаашид салбар хоорондын уялдааг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарч, бүх шатанд судалгаа хийж, уурын зуухнуудтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 200 000 тонн түүхий нүүрс түлж байна. Үүнийг удахгүй шийднэ.

УИХ, Засгийн газар, ард иргэдтэйгээ нийлж, энэ асуудлыг шийдэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тал талд уялдаагүй гарч байгаа шийдвэрийг Үндэсний хороо нэгтгэж, салбар дундын уялдаа холбоог хангаж байна.

Дэлхийн улс орнууд утааг хоёр аргаар л шийдсэн. Нэг нь цахилгаан, нөгөө нь хий буюу газ. Урт хугацаанд орон сууцжуулах, цахилгаан, газан хэрэглээнд шилжихээс өөр сонголт байхгүй. Газ импортын хамааралтай учраас цахилгаан руу бүх хөрөнгөө зарж, цахилгаан станцуудаа олноор барих ёстой.

Гэр хорооллын иргэд орон сууцанд ороход ипотекийн зээл хангалтгүй, маш өндөр хүүтэй, хүн бүр авч чадахгүй байна. Үүнд том реформ хэрэгтэй.

Хөрөнгө мөнгөө урт хугацаанд зарж, орон сууцжуулах ажлаа хийгээч, ипотекийн зээлээ шийдэж, гэр хороололд цахилгааны үнийг хямдруулаач гэдэг иргэдийн бүх шаардлагатай санал нэгдэж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 1 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 19 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 19 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 22 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 22 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 22 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр