Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!!


Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе гэж Монголчууд нэгнээ уриалдаг хэрнээ гадныхныг тахин шүтдэг арчаагүй Монголчууд улсынхаа эдийн засагт саад тотгор болж буй. Тэгэхээр тэд яг МОНГОЛ ХҮН мөн үү.

Хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 21-нд Солонгосын поп од Таен манай улсад тоглолтоо хийж нутагтаа Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийг хэдэн тэбумаар нь аваачих гэж байна. Солонгос поп одын тоглолтыг үзэж доргиосон Монголчууд үндэсний брэндээ бус Солонгосын шар айраг болох Терраг сонгон уух ганцхан боломж бүрджээ.

Уг нь Монголчууд өөрсдийн энэ том тоглолтын үеэр өөрсдийн шар уургаа ууж нэгэн оройг өнгөрүүлсэн бол тэр их мөнгө Монголд үлдэх байлаа гэж халаглах хүн олон. Угтаа бол сүүлийн үеийн хандлагаас харахад Солонгосын нэг од ирээд л хамтрагчаараа өөрийн улсын шар айраг болон бусад брэндийг сонгож, Монголд эдийн засгийн орлого үүсгэхгүй байхаар зохион байгуулдаг болж. Үүнийг анхаарч, залуус маань эх оронч байж, зохион байгуулалт хийж байгаа хүмүүс нь ч анхаармаар. Асар өндөр үнэтэй үнээр тоглож буй Солонгосын нэг од ирээд эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн, иргэдийнх нь халаас хоосорчихсон энэ үед шуртхийж ирээд л хэдэн тэрбум төгрөгийг Монголоос гаргаж өөрийн эх орон руугаа зөөж буй нь Солонгосчууд эх орондоо хайртай эх оронч буйн нэг илрэл.
Гэтэл Монголын бизнесменүүд албан ёсны дистрибиютр гэх нэрийн дор гадны брэнд Терра шар айргийг тендерт ялсан учраас Терра л Таены тоглолтыг чимнэ хэмээн бодож сэтгэж буй нь эдийн засаг талаасаа ч эх оронч байх үүднээс ч энэ байдлыг халж үндэсний брэндүүдээ сонгож мөнгийг гадагшаа бус зөвхөн Монголдоо үлдээдэг эх оронч соёлд суралцмаар байна.
Ийм л эх оронч бус гадны гэсэн юм болгоныг шүтэж амьдардаг Монголын бизнксменүүд ашиг орлого гэхээсээ илүү эх оронч сэтгэлгээ байхгүй учраас л олны эгдүүцлийг хүргэж буй шар айргийн асуудал өнгөрсөн өдрүүдээс эхэлж олны анхаарлыг татаж байна

Учир нь асар үнэтэй тасалбартай Солонгосын поп од Таены тоглолтыг зохион байгуулагч “EVANDIS entertainment” -ын гаргасан мэдээллээр зөвхөн VIP 300 тасалбар нь 750,000 төгрөгөөр худалдаалагдана гэхээр та бүхэн тооцоо бодоод үзэхээр эгдүүцхээс өөр аргагүй.
Өнгөрсөн хэдэн хоногт манай монголын рок поп, хип хоп хамтлагууд Төв цэнгэлдэх, сошиал паркийг үзэгчдээр дүүргэж тэнд зөвхөн Монголын үндэсний брэндүүд шар айргуудыг лааз лаазаар нь сөгнөж буйг харахад өег байсан. Учир нь залуус маань гадны брэндийг бус Монголын брэндээ таашаалан амталж буй нь эх оронч үзлийн нэг хэлбэр гэж харагдаж байв

Тиймээс л поп одын тоглолтыг зохион байгуулж буй газар нь хамтран ажиллах байгууллагуудаа үндэсний үйлдвэрлэлээсээ сонгож тендер зарласан бол хөрөнгө мөнгөө дотооддоо эргэлдүүлэх цаашлаад улс орны эдийн засагт хөрөнгө оруулна гэх наад захын мэдлэг байхгүй нь харамсалтай.

Эцэст нь гадны гэсэн бүх зүйлийг тахин шүтдэг тоглолт нэрээр гадны брэндийг сурталчлан, гадагш мөнгө урсгах энэхүү арга хэмжээг голлон зохион байгуулж буй хүмүүсийг БОЙКОТЛОХ
Монголын нэг ч шар айраг, нэг ч үндэсний брэндийг хамтрагчаар сонгоогүй  “эх оронч урлагийн менежмент”-гүй солонгосчуудыг тахин шүтсэн компани болон зохион байгуулагч нарт гүн эмгэнэл илэрхийлье.


0
angry
0
care
7
haha
1
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 17 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 20 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 20 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 21 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 22 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 22 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23