Алга болсон 800 вагоны учир: Хоорондоо түрээслээд олдог ашгийг Б.Дэлгэрсайхан таслан зогсоожээ


Энэ оны хоёрдугаар сараас “800 вагон хаачсан нь тодорхойгүй алга болсон” тухай мэдээлэл хөвөрч байсныг санаж байгаа байх. Тухайн үед Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар төмөр зам ХНН-т түрээсгүй ашиглуулж байгаа” гэж тайлбарласан байдаг. Үүнээс “Б.Дэлгэрсайхан, Х.Хэрлэн нарын хуйвалдаанаар вагонуудыг УБТЗ-д өгчихлөө” гэх хардлага үүсжээ. Гэтэл нарийн учир өөр.

Б.Дэлгэрсайхан Зам, тээврийн сайд болсноос хойш вагоны түрээсийг таслан зогсоосон нь олон хүний дургүйг хүргэсэн бололтой. Тодруулбал, “Монголын төмөр зам” болон “Тавантолгой төмөр зам” компаниудын вагоны ихэнх нь полувагон буюу нүүрс, төмрийн хүдэр, нурмаг, үйрмэг ачаа тээвэрлэх зориулалттай. Гэвч эдгээр байгууллагуудын үе үеийн дарга нар нь мэр сэр түрээсэлж мөнгө олдог байжээ.

Иймд тушаал гарган хориглосноор олдог ашгийг нь таслан зогсоочихсон аж. Ингэхдээ төрийн өмчит компаниудын 660 вагоныг татаж “УБТЗ” ХНН рүү цахилгаан станцууд руу нүүрс болон Эрдэнэтийн зэсийг тээвэрлэхэд явуулахыг үүрэгдсэн байна. “Та нар төрийн өмчит компанийг удирдахдаа хоорондоо вагон түрээслэхгүй. Төр нэг халааснаасаа нөгөө халаас руугаа өмчөө хийдэг, дарга нар нь дундаас нь ашиг олдог байх ёсгүй” гэсэн аж.

Үлдсэн 200 тавцант вагоны хувьд 42 жил явсан тул насжилт нь дуусаад, нүүрсэнд ч явахад хүндрэлтэй болжээ. Өдгөө “Тавантолгой төмөр зам” руу явуулж. Татан буугдсан тул вагонууд нь “Монголын төмөр зам” компанид очсон байх боломжтой.

Тэгэхээр Зам тээврийн сайдын хувьд нүүрс ачих вагоныг нь УБТЗ-д өгсөн нь буруугаах аргагүй үйлдэл. Мөн цахилгаан станц руу нүүрс тээвэрлэж буй вагонуудыг дугаараар нь шалгачихад үнэн мөн нь гараад ирэх ажээ.


6
angry
4
care
7
haha
44
liked
8
love
10
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 19 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 22 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 22 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 23 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23