Монголд айлчлах Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов гэж хэн бэ?

Б.Нямсүрэн
17 цагийн өмнө

Ерөнхийлөгчийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Монгол Улс Туркменистан Улстай дипломат харилцаа тогтоогоод 33 жил болж байгаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил Монгол Улсаас анх удаа Туркменистан Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Тэгвэл энэ удаагийн Туркменистаны Ерөнхийлөгчийн хариу айлчлал ч анхных юм.

Энэ жил 44 настай, “залуу” Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нь Туркменистаны Хөдөө аж ахуйн их сургуульд инженерээр, ОХУ-д олон улсын харилцааны чиглэлээр, Женев дэх Аюулгүй байдлын бодлогын төвд Европын болон олон улсын аюулгүй байдлын чиглэлээр суралцаж мэргэшсэн, техникийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Туркмен, орос, англи хэлтэй.

Түүний намтраас:

2001 онд Туркменистан Улсын Хүнсний аж үйлдвэрийн холбооны Гадаад эдийн засгийн харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн

2001 - 2003 онд Цэргийн алба хаасан

2003 - 2008 онд Туркменистан Улсын Хүнсний аж үйлдвэрийн холбооны Жимс, хүнсний ногооны үйлдвэрийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн

2008 - 2011 онд Туркменистан Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх

2011 - 2013 онд Туркменистан Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын
бусад байгууллагын дэргэд суугаа БТГ-ын зөвлөх

2013 онд Туркменистаны ГХЯ-ны Европын орнуудын хэлтсийн дарга

2013 - 2016 онд Нүүрс, устөрөгчийн нөөцийн удирдлага, ашиглалтын асуудал эрхэлсэн агентлагийн дэд дарга

2016 - 2017 онд Туркменистаны ГХЯ-ны Олон улсын мэдээллийн хэлтсийн дарга

2016 - 2018 онд Туркменистаны Парламент Межлисын депутат

2018 – 2019 онд Туркменистаны Гадаад хэргийн дэд сайд

2019 - 2020 онд Ахал велаят мужийн хяким (Мужийн захирагч)

2020 -2021 онд Аж үйлдвэр, барилгын үйлдвэрлэлийн сайд

2021 оны 02 сар Сайд нарын танхимын дэд дарга

2021 оны 07 сар Сайд нарын танхимын эдийн засаг, банк, олон улсын санхүүгийн байгууллагын асуудал эрхэлсэн дэд дарга

2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн
албыг хашиж байна. Тэрбээр Ерөнхийлөгч болсноос хойш:

• 2022 онд Орос, Иран, Узбекистан, Казахстан, Арабын Нэгдсэн Эмират зэрэг таван улсад төрийн айлчлал,
• 2023 онд БНХАУ, Катар, Тажикистан, Турк зэрэг дөрвөн улсад төрийн айлчлал хийжээ.
• 2024 болон 2025 онд олон улсын хурал, чуулга уулзалтад оролцож, ажлын болон албан ёсны айлчлал хэрэгжүүлсэн байна.

Ийнхүү 2023 онд Турк Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш Монгол Улсад 10 дахь удаагийн төрийн айлчлалаа хийх гэж байна.


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд өнөөдөр бороо орно 1 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 20 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 22 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 22 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27