Математикийн нээлттэй 1000 даалгаварт багш, эрдэмтдийн саналыг тусгана

Ж.Булганаа
2025/05/28

Математикийн хичээлийн  нээлттэй 1000 даалгаварт  багш, эрдэмтэн судлаач нарын саналыг тусгахаар боллоо.  Боловсролын үнэлгээний төвөөс "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгавруудыг нийтэлсэн. Улмаар багш, эрдэмтэн судлаач нараас мянган бодлогыг хүүхдүүд цээжлэх бөгөөд энэ нь хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг сулруулна хэмээх саналыг гаргасан учир Боловсролын үнэлгээний төв энэхүү саналыг элсэлтийн шалгалтын аргачлал дээр тусгахаар боллоо.

Ингэснээр "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд хэвээр байх боловч шалгалтад зөвхөн даалгаврын өгөгдлийг ижил түвшинд өөрчилнө.

Даалгаврыг нээлттэй болгож буй нь эхний ээлжинд зөвхөн математикийн хичээл дээр хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээл дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Боловсролын үнэлгээний төв нь 2025 онд нээлттэй даалгаврын сангийн шинэчилсэн хувилбарыг нэвтрүүлж байна Энэхүү системийн давуу тал нь даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж, шаардлага хангасан тохиолдолд багш болон судлаачдаас даалгаврыг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр цахимаар  хүлээн авах боломж нээгдэнэ. Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 20 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 23 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 23 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23