Монголыг төлөөлж ДАШТ-д 18 жүдоч барилдана

Б.Нямсүрэн
21 цагийн өмнө

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 13-20-нд болно. Тэмцээнд 83 орны 491 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас нийт 18 жүдоч барилдана. Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд,

  • 60 кг-ын жинд Э.Ариунболд, К.Ёолк,
  • 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,
  • 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр,
  • 81 кг-д О.Шинэбаяр
  • 100 кг-д Б.Хүдэрчулуун,
  • +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдах бол

Харин эмэгтэйчүүдийна ангилалд,

  • 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг-д Л.Сосорбарам,
  • 57 кг-д Т.Ариунзаяа,
  • 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч,
  • 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ,
  • 78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор тогтжээ.

Түүнчлэн холимог багийн төрөлд Ц.Ган-Эрдэнэ (90 кг), Д.Номинзул (+78 кг) нар оролцоно.

Дашрамд дурдахад, Монголын жүдочид ДАШТ-ээс нийт 28 медальтай ба зургаан түрүүтэй юм. Монголоос жүдо бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальтан нь Д.Баттулга (1989 он), анхны мөнгөн медальтан О.Балжинням (1989 он), анхны алтан медальтан нь Х.Цагаанбаатар (2009 он) бол отгон медальт нь Б.Баасанхүү билээ.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 3 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 18 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 20 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 23 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 23 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23