МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ

Ж.Булганаа
2025/05/23

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхэн 100 жил, Монгол үндэсний иргэний агаарын тээвэр буюу МИАТ ТӨХК-ийн 69 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  1956 оноос хойш агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж буй тус компани зорчигч тээвэр, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, газрын үйлчилгээ гээд нисэхийн салбарыг түшиглэсэн  гурван чиглэлийн бизнес эрхэлдэг.

МИАТ компани өнгөрөгч 69 жилийн хугацаанд нийт 512 мянган аяллаар 570 сая км агаарын зам туулж, нийт 25 сая зорчигч тээвэрлэсэн бол өнгөрөгч 2024 онд өмнөх жилүүдийн амжилтаа шинэчилж салбарынхаа 100 жилийн ойг угтаж байгаа юм. 

МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, "Амжилт бүтээл өрнүүн он жил ард үлдлээ. Тодруулбал, 2024 онд МИАТ компани нийт 4218 нислэг үйлдэж, 1.5 сая зорчигч тээвэрлэсэн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн энэ онд 945 тэрбум төгрөгийн орлого олж, 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь бидний эдийн засгийн хувьд ч амжилттай жилийг харуулж байна.

Энэ бол зөвхөн өнгөрсөн оныхоор хязгаарлагдахгүй, цаашдын буюу 2025-2030 оны дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний суурь амжилт гэж бид харж байгаа.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Түүх сөхвөл, 1925 онд Германы зохион бүтээгчийн бүтээсэн Ю-13 онгоц Монгол Улсад анх газардсан нь манай нисэх хүчний үүсэл суурь болсон гэж үздэг. 

Эхэн үедээ цэргийн зориулалттай нислэгүүд голлодог байсан бол 1956 оны 7 сарын 7-нд Улаанбаатар-Мөрөн-Ховд чиглэлд анхны иргэний агаарын тээврийн нислэг үйлдсэнээр МИАТ компанийн түүх албан ёсоор эхэлсэн.

69 жилийн турш бид хөгжил дэвшлийн замыг туулсан. Алдаа оноо, сорилт, түүхэн шийдвэрүүдээр дүүрэн он жилүүд байсан. Энэ бүхний ард үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, хамт олны маань тууштай хөдөлмөр зүтгэл байсан гэдгийг онцолъё.

Одоогоор МИАТ компани Boeing 767, 787, 737, мөн Bombardier CRJ-700 зэрэг 10 агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулж байна. Бид

  • Иргэний агаарын тээвэр,
  • Агаарын хөлгийн засвар үйлчилгээ,
  • Газрын үйлчилгээ гэсэн үндсэн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Агаарын хөлгийн засварын үйлчилгээний газар маань 2013 оноос эхлэн гадаадын агаарын тээвэрлэгчдийн онгоцонд хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 124 агаарын хөлөгт засвар үйлчилгээ үзүүлжээ. Жишээ нь, 2024 онд бид Korean Air компанийн 8 онгоцонд "C-check" буюу хүнд хэлбэрийн засвар хийсэн. 2025 онд уг гэрээ үргэлжлэн 15 онгоц дээр ажиллах юм.

Газрын үйлчилгээний газар маань Монгол Улсад бууж байгаа гадаадын агаарын тээврийн компанийн бүртгэл, ачаа тээвэр, чиглэл тодорхойлолт зэрэг цогц үйлчилгээг үзүүлж байна.

Мөн бид олон улсын агаарын тээврийн холбоо болох IATA–гийн гишүүн авиа компани. Тиймээс олон улсын бүх стандарт, дүрэм журмыг хангаж ажилладаг. Энэ нь дэлхийн бусад авиа компаниудтай хамтран ажиллахад давуу тал болж, ямар нэгэн хүндрэлгүй, шууд ойлголцож ажиллах үндэс суурийг бүрдүүлж өгдөг" гэв

МИАТ ТӨХК нь Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхэн 100 жил, өөрсдийн 69 жилийн ойн босгон дээр буюу өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигаар шинэхэн Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаар бүл нэмжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 22 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31