Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ

Ж.Булганаа
2025/05/23

Нийслэлийн ерөнхий боловсролын “Оргил” дунд сургуулийн нийт сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн захиргаа болон Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн, үүсгэн байгуулагч Монгол Улсын гавьяат багш Б.Наранцэцэг, О.Эрдэнээ, захирал Н.Нарантуяа нарт хандан албан шаардлага хүргүүлж, сургалтын төлбөрийг огцом нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Хууль, эрх зүйн үндэслэлтэй шаардлага
 
      Сургуулийн захиргаа, сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд байгуулах сургалтын гэрээг 2023 оны 8 дугаар сарын 28-нд Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа агентлагаас баталсан ерөнхий боловсролын сургуулийн  загвар гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй зөвшилцөн байгуулж ажиллахыг бүх ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд даалгасан байтал Оргил сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагууд эцэг, эхчүүдийн тавьж буй энэ хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэж байгаа нь ямар шалтгаантай вэ? 
 
Энэхүү шаардлага гаргах болсон учир нь тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 02 тоот тогтоол гаргаж эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчидтэй огт зөвшилцөлгүйгээр сургалтын төлбөрийг 9.5 сая төгрөгөөс шууд 15,85 сая төгрөг болгон даруй 60%-аар нэмэгдүүлж, нэмэлт төлбөрүүдийн хамт нэг хүүхдийн жилийн зардал 20 сая төгрөгт хүргэхээр эцэг, эхчүүдийг дарамт шахалтад оруулж байгаа юм байна. Зарим эцэг, эхчүүдээс энэ талаар тодруулга авахад “сургуулийн захиргаа нь анх 6.5 саяар гэрээ хийхдээ төлбөрийг огт нэмэхгүй 3 жил дагаж мөрдөнө гэж итгүүлж олон хүмүүсийг хуурсан бөгөөд жил тутамд төлбөрөө нэмсээр 4-5-хан жилийн дотор 3,4 дахин нэмэгдүүлж өөрсдийнхөө хувийн бизнесийг санхүүжүүлэх гэж байгаа гэж хардаж байна” гэж бодлоо хуваалцсан юм. 

Ёс зүйн болон харилцааны ноцтой асуудлууд
 
               • Эцэг эхчүүдийн мэдэгдсэнээр:Захирал Н.Нарантуяа сургалтын төлбөр нэмэгдсэн талаар сар хүрэхгүй хугацааны өмнө мэдэгдсэн бөгөөд багш, ажилчдаар дамжуулан хүүхдүүдэд шинэ гэрээнд гарын үсэг зуруулах шахалт үзүүлж байгаа нь хуулийн бөгөөд ёс зүйн зөрчил юм. Учир нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулийн 17.7 дахь хэсэгт эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй байгуулах сургалтын гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахыг хориглохоор заасан байдаг. 
             • 2025.05.14-ний өдөр болсон уулзалтын үеэр тус сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн даргыг шаардлага хэлэхээр индэрт гарахад захирал Н.Нарантуяа нь зөрөөд танхимаас гарч явсан бөгөөд эцэг, эхчүүдийн хүчтэй шаардлагаар эргэн орж ирсэн. Мөн эцэг, эхчүүдийг санал, шүүмжлэл хэлж байхад ярьж байгааг нь үл ойшоож багш, ажилтнуудтайгаа инээж хөхрөн суусныг хуралд байсан хүмүүс ихэд дургүйцэж, боловсролын байгууллагад ёс суртахуунаа гээсэн ийм хүн ажиллуулах боломжгүй тул ажлаас халах санал гаргаж байсан.  
              • Эцэг эхийн зөвлөлөөс ТУЗ-ийн дарга М.Батаа болон үүсгэн байгуулагч Б.Наранцэцэг, О.Эрдэнээ нартай уулзах хүсэлтийг удаа дараа тавьсан ч сургуулийн захиргаа болон дээрх хүмүүс хүлээж аваагүй бөгөөд 2025.05.14-ний өдөр болсон уулзалтад ТУЗ-ийн зүгээс хүн ирээгүй.
                • Санхүүгийн албаны зөвлөх нь эцэг, эхчүүдэд ил тод бус тайлан тавьж, “та нар үнэтэй талх авч чадахгүй бол авах хэрэггүй” гэсэн доромж үг хэлсэн нь хурлын оролцогчдын бухимдлыг төрүүлжээ.
               • Сургуулийн зүгээс 2022 онд 6.5 сая төгрөгийн төлбөрөөр элсэлт авч байсан ч хичээл эхлэхийн өмнө 8.5 сая болгож, дараа жил нь 12.5 сая болгохыг оролдсон. Эцэг эхчүүд эсэргүүцсэний үр дүнд 9.5 саяд тогтсон ч энэ жил “та нар хоёр жил хөнгөлөлттэй сурсан” гэх үндэслэлгүй тайлбар тавьсан. 
               • Сургуулийн удирдлагууд төлбөр нэмэгдүүлсэн гол шалтгаанаа багш нарын дундаж цалин 4 сая төгрөг болсон, Кембрижийн хөтөлбөрийн багш нарын сургалтын зардал нэмэгдсэн гэх мэтээр үндэслэж буй ч, бодит зардлын тайлан, үр ашиг, хөтөлбөрийн чанарын талаарх мэдээллийг ил тод танилцуулаагүй.
             • Эцэг эхчүүдийн зүгээс шинээр баригдаж буй сургуулийн барилгын санхүүжилт болон үүсгэн байгуулагчдын бусад бизнесийн санхүүжилтийг энэ төлбөрөөр босгож байна гэсэн хардлага бий. Зүй нь бол сургуулийн барилгын санхүүжилтийг үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид босгох ёстой бөгөөд үүнд эцэг, эхчүүдийг хамруулж буй нь буруу, үндэслэлгүй юм.  
 
Эцэг эх, асран хамгаалагчдын шаардлага
 
1. Сургалтын төлбөрийг одоогийн 9.5 сая төгрөгөөр хэвээр хадгалж, 3 жилийн хугацаанд тогтвортой байлгах гэрээ байгуулах.
2. Төлбөр нэмэх үндэслэл бүхий шаардлага байгаа бол инфляц, сургалтын чанар, тухайн жилийн ажлын гүйцэтгэл, гэрээг дүгнэсэн дүгнэлтийг тус тус үндэслэн эцэг эхчүүдийн 75%-ийн зөвшөөрлөөр, жилд 10-15%-иас хэтрэхгүй хэмжээгээр нэмэх.
3. Сургалтын гэрээг Боловсролын яамнаас баталсан загвар гэрээнд нийцүүлэн, эцэг, эхчүүд, асран хамгаалагчидтай зөвшилцөж байгуулах. 
 
Дараагийн алхам
 
Хэрэв дээрх шаардлагыг биелүүлэхгүй, хэлэлцээ хийх нөхцөл бүрдэхгүй тохиолдолд эцэг эхчүүд:

  • 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын гэрээнд гарын үсэг зурахгүй;
  • Боловсролын болон хууль хяналтын шат шатны байгууллага, шүүхэд гомдол гаргах;
  • Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шаардлага тавих; болон
  • Хууль ёсны бусад аргаар тэмцэх юм байна.

Хэдий ийм ч эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн удирдлагатай ухаалаг, зөвшилцөлд суурилсан хамтын шийдэл гаргах хүсэлтэй байгаагаа онцолж байна.


 Эх сурвалж: “Оргил” дунд сургуулийн нийт сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид



14
angry
0
care
2
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 3 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 18 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 21 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23