Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо

Ж.Булганаа
2025/05/23

Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг бүрдүүлжээ. 

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, зорилтод ажлын хүрээнд УХТЭ-ийн 5 хүнтэй эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод суралцаад ирсэн. УХТЭ-ийн, зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж хамтран дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад орууллаа.

Уг дэвшилтэт технологийг УХТЭ-д нэвтрүүлснээр Титэм судасны дисплази эмчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах ач холбогдолтой юм. Мөн зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжийг нээж, салбарын хөгжилд шинэ хуудсыг эхлүүлж байна.

Эмчилгээний үр дүн, чанарын хувьд IVUS-гаар чиглүүлсэн стент суулгалт нь зөвхөн ангиографид суурилсан аргаар хийснээс 3 жилд зорилтот судасны бүтэлгүйтлийг 38–45 %-иар бууруулсан болохыг ULTIMATE гэх мэт рандомчлогдсон туршилтууд харуулсан. Мөн 22 RCT-ийн мета-шинжилгээнд IVUS/OCT-д суурилсан PCI нь зүрхний шалтгаант нас баралт, дахин судас тэлэх хэрэгцээг мэдэгдэхүйц багасгасан дүн гарчээ. Эдгээр шинжлэх ухааны нотолгоо нь УХТЭ-ийн шинэ төхөөрөмжийг ашигласнаар манай улсын зүрх судасны энэ төрлийн эмчилгээ шаардлагатай өвчтөнд дэлхийд батлагдсан стандартын үр дүнтэй эмчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэж байна.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 3 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 18 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 21 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23