Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн байр суурийг тодрууллаа. Тэрбээр, "Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах, орох тухай биш, анх хамтарсан Засгийн газарт орохыг хууль бус гэж үзэж байр сууриа илэрхийлж байсан. Үндсэн хуульд аль нэг нам, эвсэл олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулна гэж заасан. Тэгэхээр одоо яригдаж байгаа асуудал зүй ёсных, хуулийн хүрээнд гэж бодож байна" гэх байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна