Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ

Ж.Булганаа
2025/05/19

НҮБ-ын Аялал жуулчлалын бодлого, стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах албан тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр “Аялал жуулчлал ба соёл” сэдвээр монгол улсад зохион байгуулагдаж байна. 

2024 оны байдлаар аялал жуулчлалын салбар 10.9 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ийн 10%-ийг бүрдүүлж, 340 сая орчим ажлын байрыг дэмжиж байна.  Харин Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрсэн буюу дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 30 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. 

Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, олон улсын судалгаанд тулгуурлан, өөрийн орны давуу тал, нөөц бололцоогоо бүрэн тодорхойлж, “Монголын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийг боловсруулсан. 

Страегийн хүрээнд 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авч, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж, эдийн засагт 3-4 тэрбум ам.долларын орлого оруулах зорилт тавин ажиллаж байна. 

НҮБ-ын аялал жуулчлалын судалгаагаар аялагчдын 40 орчим хувь нь өөрсдийгөө "соёлын аялагчид" гэж тодорхойлдог. 

Ийм ч учраас Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын олон янз байдал, байгалийн баялаг нөөц дэлхийн аялал жуулчлалын салбарын өрсөлдөөнд илүү давуу талыг үүсгэж байна. 

Иймд бид цаашид бүс нутгийн хэмжээнд жуулчид хялбар нөхцөлөөр зорчих боломжийг нэмэгдүүлж, нэгдсэн бодлого, хөтөлбөр, маршрутуудыг тодорхойлж, харилцан биенээ дэмжиж ажиллах нь эдийн засгийн тэлэлтэд бодит түлхэц үзүүлэх юм. 


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18