Сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа

Б.Нямсүрэн
2025/05/15

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл өгөх, автоматжуулсан системийг ашиглах сургалтыг жил бүр танхим, цахим, орон нутаг дахь томилолтоор зохион байгуулдаг.

2025 оны тухайд дөрөвдүгээр сарын 21-ээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид 18 аймгийн 53 суманд ажиллаж, сургалт зохион байгуулав.
Сонгуулийн тухай хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, сонгуулийн мэдээллийн цахим систем (http://e-election.mn)-ийг хэрэглэх талаар арга зүйн зөвлөмж өгөх уг сургалтад сонгогч, сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамлууд оролцлоо.

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газраас сонгуулийн хорооны ажилтнуудад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг хянах, бүртгэх чиглэлээр арга зүйн зөвлөмж өгөх цахим сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан юм.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн нийслэл, 21 аймгийн сургагч багш нар тухайн орон нутгийнхаа төгсөх ангийн сурагч, их дээд сургууль, коллежийн оюутнууд зэрэг залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулж байгаа юм. “Хариуцлагатай сонгогч” сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд суралцагчид дадлага хийж, өөрсдийнхөө оролцоонд тулгуурлаж мэдлэгээ дээшлүүлж байгаагаа онцолсон юм. Сонгуульд мэдлэг мэдээлэлтэйгээр оролцох нь эрх ашгаа ханган хэрэгжүүлэх, амьдарч буй нутаг дэвсгэрийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх алхам гэдгийг анх удаагаа сонгуульд оролцох сонгогчдодоо таниулдгаараа “Хариуцлагатай сонгогч” сургалт ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 22 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23