21 жил хүлээгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Ж.Булганаа
2025/05/14

Монгол Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Нээлтийн үеэр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, 

"Монгол Улс БНХАУ-ын хооронд 1955 оны хэлбэрээр байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш хийж буй хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны ажил 70 жилийн дараа эхэлж байна. Энэ бол түүхэн өдөр юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж байсан. Тэрнээс хойш гурван сарын хугацаанд хурдтай хөгжлийн төлөө зориг гарган мэргэжлийн өндөр түвшинд шуурхай ажилласан хоёр улсын Засгийн газрын байгууллагууд, төрийн албан хаагч, аж ахуйн нэгжүүд тэр дундаа "Эрдэнэс Монгол" болон "Эрдэнэс Тавантолгой", "Чайна энержи" группийн хамт олон, ажлын хэсгийн сайд нар, мэргэжлийн эрдэмтэн судлаачдад  талархал илэрхийлж, баяр хүргэе. Монгол Улсын хамтарсан Засгийн газраас 14 мега төслийг зарласан. Л.Гантөмөр, Т.Доржханд дарга нар маань хүрэлцэн ирсэн байна.

Гашуунсухайт хилийн боомтын экспорт, импортыг 22 гарцтай болгож, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлснээр улсын эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьдралын чанар, орлогын эх үүсвэрийг шинээр бий болгож чадна. 

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэл, эрчимтэй хөгжлийн шинэ эрин, шинэ хуудас нээгдэж байна. Нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдаж, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ. 

Төмөр зам холбогдсоноор олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цагт Монголын экспорт тогтворжих давуу талтай. Мөн дэлхийн гангийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш байх боломж Монгол Улсад бүрдэж байна" гэв. 


4
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18