Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

Ж.Булганаа
4 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-р сарын 15-16-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

 2025 оны 05-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +15…+17 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 1 цагийн өмнө
21 жил хүлээгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 2 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 19 цагийн өмнө
Улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд энджээ 21 цагийн өмнө
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсчээ 21 цагийн өмнө
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна 23 цагийн өмнө
Д.Батсайхан: Таван толгойг Монголдоо авч үлдсэнд минь талархдаггүй юм гэхэд гүтгэж хэлмэгдүүлмээргүй байна Өчигдөр
Хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Төв аймаг болон таван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно Өчигдөр
Бага зэрэг сэрүүсэж, бороо нойтон цас орно Өчигдөр
Куба Улсын Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх ажлын хэсэг удахгүй хуралдана Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ Өчигдөр
​Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авах боломж бүрдэнэ Өчигдөр
АНХААРУУЛГА: Үерийн аюулаас сэрэмжилнэ үү Өчигдөр
​ Сувилагч мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай 2025/05/12
Ц.Баатархүү сайд Дорноговь аймагт ажиллаж байна 2025/05/12