Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Ж.Булганаа
2025/05/13

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн өнөөдөр (2025.05.13) тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндэсний аудитын газрын удирдлагыг томилж, чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоолууд, шинээр томилогдсон Ерөнхий аудиторын намтар, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдээс гаргасан саналуудыг танилцуулав.


Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн намтрыг танилцуулж, Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласныг тодотгосон. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол явуулсны дараа томилогдсон анхны Ерөнхий аудитор гэдгийг онцлоод, чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүдээс аудиторын байгууллагын удирдлагад хандаж хэлсэн саналуудыг товч танилцуулав. Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангаж, үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар төрийн аудитын байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөн олон улсын аудитын байгууллагын туршлага, бүтцийг судалж гэрээгээр хамтран ажилладаг аудитын байгууллагыг сонгох, нягтлан бодох бүртгэлийн олон улсын аудитын стандарт, сахилга, ёс зүйтэй байдлыг үйл ажиллагаандаа баримтлах нь зүйтэй гэсэн саналуудыг уламжилсан. Мөн эдийн засаг, нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хийгддэг нийцлийн аудитын чанарыг сайжруулж, хэрэгжилтэд анхаарч ажиллах, бүх төрлийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн саналууд гарсныг тодотгосон юм. Түүнчлэн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төслүүдийн ашиглалт, зарцуулалтад аудит хийхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх, төсөвт байгууллагуудын санхүүгийн байдалд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн хяналтын аудит хэрэгжүүлж ажиллахыг захиад, хуулийн хүрээнд Улсын Их Хуралтай үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ.  

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджав тамга, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч, шинээр томилогдсон Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг амжилттай хэрэгжүүлэхийг хүслээ.


Ерөнхий аудитор С.Магнайсүрэн ил тод, нээлттэй ажиллах зарчмыг хангаж, мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж ажиллана хэмээсэн. Мөн аудит хийх явцад илэрсэн зөрчил, хууль тогтоомжоос давсан дүрэм, журмуудын талаарх мэдээллийг нэгтгэж, УИХ-д танилцуулна хэмээн мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18