2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа

Ж.Булганаа
2025/05/09

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлан мэдээлж байна. Шалгалтын талаар тус Боловсролын үнэлгээний төвийн захирал  Г.Гантуяагаас тодрууллаа. Тэрбээр, "2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа. Өнгөрсөн жил буюу 2024 оны хавар 33361 сурагч энэ шалгалтыг өгч байсан юм. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсноороо онцлог байлаа. Мөн монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн оноо насан туршид нь хүчинтэй байхаар болголоо" гэв. 

Тус төвөөс мэдээлж буйгаар шалгалтын босго онооны болзол хангаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой. Хэдийгээр босго онооны болзол хангаагүй ч ЭШ-аа өгөх эрх нь нээлттэй юм. Харин шалгалтын дүн оноотой санал нийлэхгүй байгаа сурагчдын хувьд, тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвд хандан өргөдөл гарган өөрийн  шалгалтын материалтайгаа танилцах боломжтой. Өргөдлийг ШУТИС-ийн Т байрны хоёр давхрын 207 тоот танхимд ажлын цагаар хүлээн авна. Шалгалтын хариу гарсантай холбоотойгоор бямба, ням гарагт 9-18 цагт тус төвийнхөн ажиллана гэдгийг хэллээ. 


 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 5 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23