БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв

Ж.Булганаа
2025/05/09

Консул Ц.Жадамбаа 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сон Мин-тэй албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Пусан хотууд эгч дүүгийн найрамдалт харилцаатайгаар ажиллаж ирснийг онцолж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түвшинд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэд Консулын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын илгээсэн мэндчилгээг уламжилж, хоёр хотын ИТХ-ын хамтын ажиллагааны дараагийн алхам болох уулзалтыг ирэх 8 дугаар сард Пусан хотод зохион байгуулах талаар санал солилцов. Энэхүү ажлын хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах асуудал, эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаарx саналыг уламжлав. 

Монгол Улсын Ерөнхий сайд 2023 онд БНСУ-д айлчилсан үеэр Пусан боомтыг Монгол Улс руу чиглэсэн стратегийн чухал гарц болгон хөгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон бөгөөд энэ ажлын хүрээнд Пусан боомтыг нээх ажилд ИТХ-ын зүгээс холбогдох дэмжлэгийг үзүүлэхийг хүслээ. Энэхүү боомт нээгдсэнээр хоёр улсын эдийн засгийн харилцаа улам өргөжиж, үр нөлөөгөө үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлаар ирж буй Монгол Улсын иргэдийг хил дээр саатуулах, буцаах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгаа нь иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгааг онцолж, энэ асуудалд холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, илүү уян хатан, хүндэтгэлтэй бодлого баримтлахыг хүсэж буйгаа илэрхийллээ. Пусан хотын ИТХ-ын дарга Ан Сон Мин хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буй энэ үед олон улсын ачаа тээврийн эргэлт ч нэмэгдэж буйг онцолж, Пусан боомтоор дамжин Монгол Улс руу чиглэсэн ачаа тээврийн шинэ гарцыг нээх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж, шуурхай арга хэмжээ авахад анхаарахаа илэрхийлэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр аж үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Пусан хотын Аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, харилцааг улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв. Мөн Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлаар зорчиж буй Монгол иргэдийг хил дээр саатуулах, эх оронд нь буцааж буй энэ асуудлыг шийдвэрлэхэд уян хатан, зөөлөн бодлого баримтлах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлж, онцгойлон авч үзэхээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Консул Ц.Жадамбаа Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбоотойгоор хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт Пусан хотын нэрэмжит дижитал шийдэл бүхий ухаалаг гудамж байгуулах төслийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг уламжилж, энэхүү ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг хүслээ.



0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 56 минутын өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 1 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 1 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 3 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 3 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28