УИХ-ын гишүүн Ө.Шижир, Тавантолгойн орд газартай холбоотой баримт мэдээллийг цувралаар хүргэнэ

Ж.Булганаа
2025/05/06

УИХ-ын гишүүн Ө.Шижир, Тавантолгойн орд газартай холбоотой баримт мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаар өөрийн цахим хуудастаа, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” баталсан тогтоолын хэрэгжилт болон Тавантолгойн орд газрын холбогдох баримтуудын талаарх үнэн бодит мэдээллийг хүргэх тухай асуулгыг ерөнхий сайдад хүргүүлсний дагуу ирүүлсэн мэдээллүүдийг өнөөдрөөс ил болгож, цувралаар хүргэнэ" гээд Тавантолгойн бүлэг Төрийн мэдэлд бус “Энержиресурс” ХХК-д үлсэн талаар нийтэлжээ. 

"Улсын Их Хурлаас 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж, улмаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг анх байгуулсан. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын анхны даргаар 1997 оноос 2004 оны хооронд 7 жил гаруй хугацаанд Дугарын Жаргалсайхан ажилласан байдаг.

Д.Жаргалсайхан нь АМХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа стратегийн олон олон ордыг хувийн компаниудад лиценз хэлбэрээр олгосон байдаг. Тухайлбал 1997-оноос хойш МУ-ын хэмжээнд хайгуулын 10000 гаруй лиценз олгогдсоноос 6000 гаруйг зөвхөн Д.Жаргалсайханы үед олгогдсон.

Тэгвэл Д.Жаргалсайханы үед Монголын хамгийн том нүүрсний ордын лицензийн эзэмшигчээр Д.Батсайхан тодорч байв. Д.Батсайхан нь анх “Майн Инфо” ЗБН-ийг үүсгэн байгуулж 1999 онд Тавантолгой-1 нэршилтэй 1900Х, Тавантолгой-2 нэршилтэй 1901Х дугаартай хайгуулын лицензүүдийг эзэмшсэн байдаг.

Дараагаар нь “Майн Инфо” ЗБН-ийг “Майн Инфо” ХХК болгон хэлбэрийг өөрчлөх, мөн “Майн Инфо” ХХК-ийн эзэмшлийн дээрх лицензүүдийг өөрийн эзэмшлийн “Энергоресурс” ХХК-д шилжүүлэх зэрэг олон үйлдлүүдийг хийсэн байна. Эцэст нь “Энергоресурс” ХХК нь өнөөх л лицензүүдээ “Энержиресурс” ХХК-д шилжүүлэн эцсийн эзэмшигчид нь гардуулсан байдаг.

Д.Батсайхан нь “Майн Инфо” ЗБН нөхөрлөлөөс авхуулан лиценз эзэмшиж, нөхөрлөлийн хэлбэрийг өөрчлөх, лицензийг өөрийн эзэмшлийн компаниудад дамжуулах, эцсийн эзэмшигчийг нь нууцлан далдлах санаа зорилгоор маш олон удаагийн удаа дараалсан хэлбэрээр тус лицензийн шилжүүлэг хийсэн байна.

Тавантолгойн лицензийг Төрөөс авсан анхны компани “Майн Инфо” ХХК нь бүхий л зорилгоо биелүүлж, лицензийг “Энержиресурс” ХХК-д шилжүүлснийхээ дараа 2007 онд “Эм Ай Эйч” ХХК-д шилжсэн байдаг. “Эм Ай Эйч” ХХК-ийн 50%-ийг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайхан нь эзэмшдэг. Тэгэхээр энэ нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл үү? эсвэл санаандгүй тохиолдол уу?" гэжээ. 


4
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18