Завхан аймгийн Улиастай хотоос Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын ажил эхэллээ

Ж.Булганаа
2025/05/05

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засварын арчлалтын төсөл”-ийн III үе шатны багц 2 болох Улиастай – Цагаанхайрхан чиглэлийн 40 км авто зам 2028 онд ашиглалтад орно. Уг зам нь аймгийн төвөөс сумын төвийг холбох, Улиастай-Алтай, улмаар Улиастай-Алтайгаас Бургастай боомт хүрэх баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг болох чухал ач холбогдолтой.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах тус авто зам нь нийт 24,7 сая ам.долларын төсөвт өртөгтэй бөгөөд энэ жил 4,4 сая ам.долларын санхүүжилтийг олгосон. Бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Чайна Жиангсу Интернейшнл Экономик энд Техникал Кооперэйшн” групп компани гүйцэтгэхээр сонгон шалгарсан байна.

Мөн Говь-Алтай талаас Улиастай чиглэл рүү 60 км авто зам барих ажил ирэх 9-р сард эхлэхээр төлөвлөгдөж байна. Ингэснээр Алтай-Улиастай чиглэлийн авто зам Алдархаан, Есөнбулаг сумын хоёр талаас эхэлж, ард иргэд зам дагасан хөгжлийг хүртэх боломж бүрдэж байгаа юм. Тус шинэ зам нь баруун бүсэд ажиллаж, амьдарч буй иргэд, малчид эрүүл мэнд, боловсрол, төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг нэмэгдүүлж, зам дагасан үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийн сүлжээг өргөжүүлэх төдийгүй уг замаар зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэх, аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлэх юм.

Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүрэх хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д баруун бүс нутагт “Арцсуурь боомт - Баянхайран сум - Тэлмэн сум болон - Улиастай хот -Алтай хот - Бургастай боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барина” гэж заасан. Тус үзэл баримтлалын хүрээнд уг авто замын ажлыг эхлүүлж буй нь боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, баруун бүс нутгийг ОХУ, БНХАУ-ын зах зээлтэй холбох замаар Төв Азийн орнуудад хүргэж, алсдаа Монгол Улсын хөгжилд үр шимээ өгөх баруун бүсийн босоо тэнхлэгийн төв замын нэг бүрэлдэхүүн хэсэг болох чухал ач холбогдолтой юм.

Тус авто зам 2027 онд ашиглалтад орох бөгөөд нийт 20.2 км трассын урттай, 44,0 тэрбумын төсөвт өртөгтэй. 2025 онд 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн. Авто замыг “Эйч Кэ Би” ХХК гүйцэтгэнэ.

Уг авто зам ашиглалтад орсноор сум орон нутгийн хөгжлөөс гадна бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасан хил орчмын, хил дамнасан аялал жуулчлал, байгаль газар зүйн онцлогт түшиглэсэн аялал жуулчлал, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан түүх угсааны болон шашин, соёлын аялал жуулчлалын төсөл хөтөлбөрүүд цогцоороо хөгжих боломж бодитоор хэрэгжих юм.

 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 7 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 8 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 8 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 13 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 13 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27