Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга бусдын эзэмшилд халдлаа


Сумын засаг дарга нь сумын цагдаатайгаа нийлж бусдын эзэмшилд халддаг болжээ. Энэ үйл явдал Сэлэнгэ аймгийн Хушаат суманд болж. Тус суманд хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол ангус” компанийн тариалангийн талбай байрладаг юм байна. Хувийн компанийн өмч болсон энэ хашааг сумын орлогч дарга нь баахан хүн дагуулж очоод эвдэн сүйтгэж нураасан байна. Энэ сарын 3-нд ийм явдал болжээ. Хашаа нураахад оролцсон хүмүүст нь сумын захиргааны хөдөө аж ахуй болоод газрын алба хариуцсан мэргэжилтнүүд байсан гэнэ. Бүр сумын цагдаа хүртэл багтсан байна. Иргэдийнхээ эрхийг хамгаалах учиртай цагдаа нь хүртэл иргэдийнхээ өмчид халддаг явдал манайх шиг ардчилсан улсад лав байхгүй. Гэтэл ардчилсан Монголд иргэн, аж ахуйн нэгжээ хамгаалах учиртай төрийн цагдаа хувийн өмчид халдах үйл явдалд оролцсон байх юм. 

Компанийн эрх бүхий ажилтан яг тэр үед сумын орлогч дарга Ганзоригтой холбогдож “Танд манай хашааг нураах эрх байхгүй, манай компани хуулийн дагуу татвараа төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа, наад хашаа чинь компанийн өмч хөрөнгө, та засаг дарга хүн байж дур зоргоороо бусдын хөрөнгөнд халдах чинь хууль бус” гэж утсаар ярьж учирласан байна. Гэтэл орлогч дарга “Манай засаг дарга эрх мэдлийнхээ хүрээнд нураа гэсэн учраас бид нурааж байна” гэсэн утгатай хариуг өгсөн байх юм. Үндсэн хуулиндаа иргэдийнхээ өмчийг төр нь хамгаалах үүрэгтэй Монгол Улсын сумын засаг даргад бусдын эзэмшилд халдах эрх огт байхгүй. Хувийн хэвшлийн хашааг албадан, хүч хэрэглэж буулгах болсон шалтгааныг сонсоход бэрх. Морин уралдаанаа хийх гээд бусдын эзэмшилд халдчихсан хэрэг. Морь уралдуулахын тулд, морь дагаж давхих машины замыг товчлохын тулд, өөр гарц замууд байсаар байтал газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тариан талбайг хамгаалсан хашааг эвдэн сүйтгэж, нурааж халджээ, Хушаат сумын Засаг ноён Н.Захирахбаатар. Нэг сумын засаг дарга морь уралдуулж, машинаар сүнгэнүүлж цэнгэхийн тулд хамгийн эрсдэлтэй бизнес гэгддэг, улс орны хувьд стратегийн ач холбогдолтой газар тариалангийн талбайг талхлуулсаар нэг биш бүр нэлээд хэдэн жил болчихож. Компанийн зүгээс газар тариалангийн талбайдаа ургамал хамгаалах бодис цацсаных дараа засаг ноён ингэж цамнаж, дарамталсан байх юм. Жил бүр ургацаа хураачихаад газрынхаа чийгийг алдахгүйн тулд хучлага хийдэг гэж компанийнхан учирлаж байв. Ингэж талхлах тусам газрын чийг алдагдаж, жил бүр ургацаа алддаг гэнэ. Хувийн компанийн энэ бүх зовлонг эрхэм дарга тоож ч сонсдоггүй, асуудлаа яриад орохоор хөөж туусан удаа ч бий аж. “Үйлийн үр”-тэй энэ хашааг 2021 оноос хойш сумын удирдлагууд хүч хэрэглэн нурааж, эвдэн сүйтгэсээр иржээ. Морь уралдуулахад гай болоод байна гэж давхиж очоод л нураачихдаг гэхээр захын сумын засаг дарга ардчилсан Монголын хуулийг уландаа гишгэж чадаж байгаа хэрэг шүү дээ. Тэр тоолонд компанийнхан хөрөнгө хүч гаргаж хашаагаа эргэж барьдаг гэнэ. Эхлээд модон шон хийж байсан сүүлдээ бетонон шон гэх мэтээр бат бөх чанарыг нь сайжруулаад байхад л нураачихдаг юм байна. Эдийн засаг хэцүүдчихсэн. Доллар олдог нүүрсний үнэ шалдаа уначихсан, Засгийн газар эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүйн тулд үндэснийхээ компаниудыг дэмжье гэсэн бодлого явуулж ядаж байхад сумын засаг дарга ингэж оодроод байж болохгүй. Ер нь сумын засаг дарга нарт ийм хандлага нийтлэг анзаарагддаг. Наанадаж сумынх нь, цаанадаж улсынх нь эдийн засгийг нуруундаа үүрч яваа хэдэн хөөрхий компаниуддаа дээрэнгүй хандаж шантаажлаад бүр амташчихсан хэрэг. “Засгийн шийдвэр юу юм бэ, бид энэ орон нутгийнхаа эзэн” гэж попроод компаниудын эсрэг хэсэг бүлэг иргэнээ турхирна. Одоо бүр иргэдийг турхирч давхиж очоод хувийн компанийн өмчид халддаг нь газар авлаа. Засгийн өнөөгийн бодлого, шийдвэр тодорхой. Тэсэх тактик барьж байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудаа унагачихалгүй дэмжихийг нэгт тавьж яваа. Ийм үед засгаас том толгой гаргаж, эдийн засагт гай болж буй засаг ноёдод даруулга хэрэгтэй байна. “Төрийн төмөр нүүр”-ийг энэ нөхдөд үзүүлмээр байна, Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: Өдрийн сонин 


41
angry
6
care
54
haha
8
liked
1
love
6
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18