Б.Дэлгэрсайхан:Хоногт 316 – 1800 том оврын авто машиныг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломжтой

Ц.Цэрэнбадам
2025/04/26

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам"-ын төслийн нээлтийн ажиллагаа өчигдөр (2025.04.25) Хөшигийн хөндийд боллоо. 

Зам, тээврийн сайд  Б.Дэлгэрсайхан: 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой чухал үүрэгтэй төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх,  нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрш орнуудыг холбосон төмөр замын төв шугамыг шинэчлэх, хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттай холбох, шинэ терминалуудыг барих зэрэг ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлогo", Нийслэл Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын баримт бичигт Хөшигийн хөндийд “Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн бүс байгуулахаар тусгагдсан. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд шинээр баригдах салбар төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан боловсруулж дууссан бөгөөд тус төмөр зам нь Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдууд, Улаанбаатар хотын Хан-Уул, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дамжих 151.5 километр дэлгэмэл урттай, 3 дугаар зэрэглэлийн, 25тн-ын голын даацтай, 12.2 сая метр куб ухмалын ажил, 8.3 сая метр куб далангийн ажил, 115 ширхэг ус өнгөрүүлэх хоолой, 5 байршилд нийтдээ 2,5 километр урт төмөр бетон гүүрэн байгууламж бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болох юм. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд төслийг 2 үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн логистик төв хүртлэх 87.2 км төмөр замыг барих ба 850.4 тэрбум төгрөгийн, Хоёр дахь үе шатанд Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн 15.6 км төмөр замыг барих ба  358.9  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоолол гарсан. 

  БНХАУ-ын Эрээн өртөөнөөс Улаанбаатар хот чиглэлд жилд 39,300 ширхэг чингэлэг, 19,000 ширхэг битүү вагон ачаа тээвэрлэгддэг бөгөөд Амгалан, Улаанбаатар, Толгойт өртөөн дэх шилжүүлэн ачих терминалууд дээр буудаг. Дээрх терминалуудыг Хөшигийн хөндий тээвэр логистикийн төв рүү шилжүүлснээр Улаанбаатар хотод ирэх импортын бараа, бүтээгдэхүүн болох өссөн дүнгээр 3.5 - 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцвол хоногт дунджаар 316 – 1800 орчим том оврын авто машиныг Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломжтой юм. Мөн Нийслэлд төмөр зам, автозам нэг түвшинд огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацааг 21-120 минутаар багасгах боломж бүрдэж, автозамын түгжрэлийг бууруулахад үлэмж хувь нэмэр оруулах, орон нутгийн бараа материал татах авто тээврийн ачаалал нийслэлд 50 хүртэл хувиар буурах, төмөр зам ашиглалтад орсон эхний жилээс 3.5 сая тонн ачаа, цаашлаад жил тутам өсөн нэмэгдсээр 20 сая тонн ачаа боловсруулах зэрэг нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой төсөл юм. 








0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 26 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18