Л.Мөнхбаясгалан: Сэтгүүлчдийн эрх зүйн байдал улам л дордож байна

Ж.Булганаа
2025/04/25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингэснээр тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэхээр болсон юм. Энэ талаар гишүүдийн байр суурийг сонсож байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодруулахад, "Мэргэжлийн сэтгүүлчийн үйл ажиллагаа, хувь хүний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудал хоёрыг салгаж ойлгох ёстой.  Миний хувьд энэ салбарт 28 жил ажилласан учраас зовлон жаргалыг нь мэднэ. Сэтгүүлчдэд зүгээр л мэдээлэл авах эрхийг нь нээгээд өг. Тэгсэн тохиолдолд хүн гүтгэх эрх чөлөөгүй болно. Тэр тохиолдолд хүн гүтгэсэн бол хариуцлагаа үүрэх ёстой. 

Төрийн алба хэвлэлийн албатай байх асуудал буруу. Засгийн газар, УИХ-ын ажлын алба, сайдын хэвлэлийн албыг татан буулгах хэрэгтэй" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 34 минутын өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 50 минутын өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 2 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 2 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 3 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 5 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 5 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр