Даланзадгад хотноо "Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" говийн бүсийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, ТАЗ-ийн гишүүд, ЗГХЭГ-ын Хүний нөөцийн газрын референтүүд болон Говийн бүсийн аймгуудын 600 орчим төрийн албан хаагчид оролцож байна. Зөвлөгөөнд оролцогчид төрийн албаны тухай хуулийг эргэн харах, шалгуур шаардлага хангасан, хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан иргэдийг төрд ажилласан жил харгалзалгүй томилдог болох, албан тушаалын мэргэжлийн индексийг хэт нарийвчилж тавьснаас ижил төстэй мэргэжлийн хүнийг ажиллуулах боломжгүй, сул орон тоо их байгаа талаар хэлэлцлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна