Ч.Лодойсамбуу: Онгоцны түлшээ 20 жил ганц улсаас авахаар ОХУ-тай хийж байгаа гэрээг дэмжихгүй

Ц.Цэрэнбадам
21 цагийн өмнө

Онгоцны түлшээ 20 жил ганц улсаас авахаар ОХУ-тай хийж байгаа гэрээг дэмжихгүй, эсэргүүцнэ. Монгол улс, үндэстний бие даасан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах нь Монгол төрийн эхний үүрэг байх ёстой. Энэ асуудал маргааш Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор орно. Анхаарууштай.

Импортын гурилд буцаад гаалийн албан татвар ногдуулах хуулийн төслийг дэмжинэ. Талх, шөлнийхөө гурилыг ядаж бусдаас гуйдаггүй байя.

Засгийн газраас байгалийн баялгаа гадныхантай бартерддаг болох санал гаргасныг эсэргүүцэж байгаа. Нүүрс, алт, зэс, юу байгаагаа нэг үнэ тохироод байшин барилга, зам гүүрээр солино гэсэн үг. Нүүрсний оффтейк дээр юу боллоо доо. Их хурлаар хэлэлцэж эхэлсэн “Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах Б.Түвшин нарын санаачилсан хуулийн төслийг дэмжиж Ардчилсан намын бүлгийн 30 гаруй гишүүд хамтарч өргөн барихаар гарын үсэг зураад байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудал энэ долоо хоногт Их хурлаар орж ирж байна. Хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл би ажлын хэсгийг ахалж хэвлэлийг хянах, контент бүтээгчдийг савны гадуур орхисныг засах тал дээр ажиллана. О.Алтангэрэл сайдад төслөө буцааж татаад засах боломж бас бий. Энэ улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон “Үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг баталгаажуулахгүй юм бол ийм хууль хэрэггүй.



3
angry
1
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18