​Өөрийгөө нас барсан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Ц.Цэрэнбадам
23 цагийн өмнө

Өөрийгөө нас барсан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийсэн иргэний хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, иргэн Т нь бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээ гаргуулан авсан байна.

Уг лавлагааг үндэслэн шүүхээс 2023 онд иргэн Т-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин дээрх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэн Т-г хэрэгт шалган шийдвэрлэх ач холбогдох бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.3, 21.1, 23.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


5
angry
0
care
3
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18