Л.Мөнхбаясгалан ураны асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Улаанбадрах суманд хамт очихыг урилаа

Ц.Цэрэнбадам
2025/04/18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан УРАНЫ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Улаанбадрах суманд хамт очихыг урилаа. Тэрбээр мэдэгдэхдээ "Миний бие Говийн бүсийн 7-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн билээ. Говийн ард түмний төлөөлөл болж сонгогдсон учраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол-Францын хамтарсан уран олборлох гэрээг тойрсон гомдол эсэргүүцэл сонгогчдоос байнга ирж байгааг гуравдугаар сарын 19-ний өдөр эрхэм сайдад уламжилж, тойргийн гишүүд болон Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, иргэдтэй уулзаж, олон улсын шинжээч урьж, Улаанбадрах сумын иргэд болон мал хөрс, уснаас шинжилгээ авах, нутгийн иргэдтэй газар дээр нь очиж уулзах хүсэлт илгээсэн боловч хариу өгөлгүй 30 хонолоо.

Мөн “Бадрах энержи” ХХК-д шаардлага хүргүүлсэн ч мөн л хариу өгөлгүй өнөөдрийг хүрэв. Миний бие Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд хүсэлт илгээх, шаардлага тавих бүрэн эрхтэй. Засгийн газар бол УИХ-аар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулдаг, ажлаа тайлагнадаг, олон улсын гэрээгээ соёрхон батлуулдаг, УИХ-тай зөвшилцдөг субьект. УИХ-ын гишүүний шаардлагыг үл тоодог байх ёсгүй. Хууль нь тийм юм.

Ийм учраас Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал таныг, мөн УИХ-ын гишүүний тавьсан шаардлагыг үл тоодог “Бадрах энержи” ХХК-ийн эрхэм удирдлагуудыг Улаанбадрах суманд урьж байна. Миний бие өөрийн эрх ашгийн үүднээс хандсан зүйл огт байхгүй бөгөөд говийн бүсийн иргэдийн сонголтоор сонгогдсон УИХ- ын гишүүний хувиар ард түмний төлөөлөл болох ажлаа хийж байна. Засгийн зарим гишүүд хаан болчихсон аятай аяглаж ард түмнийхээ санал хүсэлтийг үл тоож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тиймээс тавьсан хүсэлт , шаардлагыг хүлээн авахгүй юм бол дараагийн алхамыг хийх болно гэдгээ мэдэгдье" гэжээ.



1
angry
0
care
3
haha
20
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18