Ж.Энхбаяр: Ноолуураа боловсруулж утас болгоод гаргахад хоёр дахин өндөр ашиг хүртэх боломж бий

Ж.Булганаа
2025/04/16

Нэг кг ноолуурын үнэ 80 мянган төгрөг болж буурсан. Энэ нь Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасантай холбоотой гэж малчид хэлж байна. Энэ талаар салбарын сайдаас тодрууллаа. Тэрбээр " Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулья, экспортод гаргах чиг баримжаатай үйлдвэрээ хөгжүүлье гэдэг бодлого бүхий Цагаан алт хөтөлбөр хэрэгжих гэж байна. Өнөөдөр манай экспортын гол бүтээгдэхүүн нүүр тонн тутамдаа 230 ам.доллараас 80 ам.доллар болж буураад байна. Энэ хямралаас үйлдвэрлэгч орнууд хожиж гарч байна. Бидний тухайд Монгол улс ноолуураа дотооддоо 100 хувь угааж байна, дараагийн шатанд ноолуураа самнах ёстой. Энэ бодлого 3 жилийн өмнө гарч өнөөдөр бид ноолуураа 100 хувь угааж, самнах боломж бүрдсэн байна. Угаах, самнах хооронд Монгол улсад 500-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг үлдэнэ. Дэлхий нийтийн тарифын зөрчил үүссэн энэ үед бид чадавхиа нэмэгдүүлсэн тулдаа ноолуурын үнэ харьцангүй бага доголдож байна. Зүүн гурван аймгийн ноолуур 150-160 мянган төгрөгөөр 90 хувийн  худалдан авалт хийгдээд дуусч байна. Одоо төвийн бүсийн худалдан авалт эхэлж байна. Ноолуур чанараасаа хамаарч үнэ нь тогтдог бөгөөд 20000-40000 мянган төгрөгийн хэлбэлзэлтэй байдаг. Монгол улс дангаараа дэлхийн ноолуурын 50 хувийг гаргаж байна. Дэлхий дээр 2.7 тэрбум ам.долларын ноолуурын бизнес явж байна. Бид 404 сая ам.долларын экспорт хийж байна. 50 хувийг нийлүүлж байж маш бага ашиг хүртэж байгаа нь боловсруулах үйлдвэрлэх чадвар дутмаг байгаатай шууд холбоотой. Тиймээс угаасан ноолуураа, самная, утас болгоё гээд явж байна" гэлээ. 





13
angry
2
care
1
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 1 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 2 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 3 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 4 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 4 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 4 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 6 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 6 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр