Фэйсбүүкийн хэрэглээг гурван сарын хугацаанд хязгаарлах саналыг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан гаргасан. Энэ талаар тодруулахад, тэрбээр "Цахим гэмт хэргээс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх үеэр Боловсролын сайдад нэг санал гаргасан юм. Нэгдүгээрт, сургуулийн насны хүүхдийн фэйсбүүкийн хэрэглээг хязгаарлах, Хоёрдугаарт, сургуулийн орчинд фэйсбүүкийн хэрэглээг хязгаарлаж үзвэл гэж санал гаргасан юм. Бүх гэмт хэрэг, болохгүй бүтэхгүй зүйл, хэрүүл фэйсбүүкийн орчинд гарч байна. Тэрийг л хүүхдүүд битгий үзээсэй гэж хүссэн юм" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна