Х.Тэмүүжин: Ерөнхий сайд чуулганы танхимын толгойд гарч суудаг байдлыг зогсоох хуулийн төсөл өргөн барина

Ц.Цэрэнбадам
2025/04/14

Х.Тэмүүжин: -1992 оны Үндсэн хуулийн үндсэн санаа нь эрх мэдлийн хуваарилалтын талаар байсан. Энд тусгагдсан гол санаа нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоомжийг дангаар хэрэгжүүлэх заалттай. УИХ-ын бүрэн эрх дотор улс орны гадаад, дотоод бүхий асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс парламентын ардчилал буюу УИХ нь Үндсэн хуулийн байгууллагаар гол шийдвэр гаргах төрийн ноён нуруу байх ёстой. Нэг чиглэлд сүүлийн 30 жилд харагдахгүй боловч том ухралтууд хийсэн байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүний нэг нь парламентын чуулган буюу УИХ-ын гал тогоо болсон амин газар, УИХ-ын толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд гараад суучихсан байна. УИХ-ын чуулган, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газраас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр зураг харагддаг болсон. Парламентын ардчилал бүхий Үндсэн хуульт улс орнуудын парламентыг харахад, парламентынхаа толгой дээр гарч суудаг Ерөнхий сайд нэг ч алга. Тиймээс Ардчилсан намын бүлгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд Их хурлын толгой дээр гараад суусан байдлыг зогсоож, Үндсэн хуульд заасан "УИХ 126 гишүүнээс бүрдэнэ" гэсэн агуулгаараа гишүүдийнхээ дунд суух ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барина.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18