Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг танилцууллаа

Б.Нямсүрэн
2025/04/10

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн үүргийн дагуу Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт зааснаар Эрчим хүчний зохицуулах хорооны зарим үйл ажиллагаанд Ерөнхий хянан шалгагчийн 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 01/10 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тайланг Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудад танилцууллаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг танилцуулахад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт шалгалтын газрын дарга Б.Ундраа, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, зохицуулагч П.Товуудорж, Л.Дашмягмаржав, Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ, Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган нар оролцлоо.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Хяналт шалгалтын хүрээнд зарчмын шаардлага хүргүүлж ажиллана. Иргэдийн ирсэн санал гомдлын ихэнх хувь нь эрчим хүч тасардаг, хязгаарлалт хийгддэг, айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөг, зардалд үндэслэн өөрчлөх, шинэчлэн тогтоох хэрэгцээ шаардлага байгаа төдийгүй тооцоо судалгаатай шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Энэхүү тайланд дурдсан нөхцөл байдал нь Эрчим хүчний салбарын бие даасан байдлыг алдагдуулж, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэх, цаашид индексжүүлэлт болон тарифын зохицуулалтыг тогтмол хийхгүй бол санхүүгийн хүндрэл улам гүнзгийрч, үүнээс үүдэн тарифыг огцом нэмэгдүүлэх шаардлага дахин тулгарах эрсдэлтэй байгааг дурдлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18