Ц.Даваасүрэн: Татвар төлдөггүй газар гэж хаана байдаг юм бэ?

Ц.Цэрэнбадам
2025/04/07

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Хотын бүст автомашины татварыг нэмсэн нь дээр. Татвар нэмэхгүй, хуучин машин оруулж ирээд байх юм бол хотын замын ачаалал дийлдэхгүй. Сүүлдээ бүр гамшиг болно шүү. Ямар ч зам тавиад нэмэргүй, зогсоол болгож байна. 

Төсвийн байнгын хорооны хурлаар автотээврийн татварыг хүчингүй болгох асуудал орох гэж байгаа юм байна? 

Энэ зүгээр танилцуулах юм. Иргэдийн саналаар хэлэлцэх ёстой гэсэн учир эхний хэлэлцүүлэг хийгдэнэ. Татварын ажлын хэсэг томилогдсон. Тэр ажлын хэсэгт ахин яригдаад орж ирэх юм. 

Та хувь хүний албан татварыг 10-1 болох дээр ямар байр суурьтай байна. 

Жаахан үндэслэлгүй байх. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, ганц нүүрнээс хамааралтай байна. Энийг өөрчлөх хэрэгтэй. Сая нүүрний үнэ унахад эдийн засагт нөлөөлж байна. Татвар төлдөггүй газар гэж хаана байдаг юм бэ? Үхэх үнэн, татвар төлөх үнэн гэдэг шүү дээ. Татвар төлөхгүй бол энэ улс орон чинь амьдрахгүй шүү дээ. 



12
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18