Б.Баасандорж ОУПХ-ны дэргэдэх Парламентын ЕНБДарга нарын нийгэмлэгийн хуралд оролцож байна

Ц.Цэрэнбадам
2025/04/07

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг нь ОУПХ-ны гишүүн Парламентын ЕНБДарга нарын хооронд хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Парламентын хууль тогтоомж, дэг журам, практик ажиллагаа, ажлын арга барилыг судлах, боловсронгуй болгох, парламентад үйлчилгээ үзүүлдэг байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр арга хэмжээг санал болгох үүрэгтэй хуралддаг тус нийгэмлэгийн хуралд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцож, шинэ үеийн парламентын тогтолцоог төлөвшүүлж байгаа туршлага, Монгол Улсын Их Хурлаас баталсан шинэ стратеги төлөвлөгөө, парламентат ёсны төлөвшлийн талаар танилцуулж, харилцан туршлага солилцож байна. Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 05-09-ний өдрүүдэд Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар ассамблей “Нийгмийн хөгжлийн төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвээр үргэлжилж, тус хурлаар 90 гаруй дэд хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулагдаж байгаагаас “Газрын тухай хууль тогтоомж: Газар эзэмших эрх болон тэгш эрхийг хангахад парламентын гишүүдийн үүрэг” сэдэвт дээд түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт тэрбээр мөн оролцсон юм. Энэ үеэр холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт болон эрх зүйн орчныг боловсронгуй болгоход авах арга хэмжээний хүрээнд оролцогчид нээлттэй ярилцлаа.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгогтой уулзаж, хамт ажиллагааныхаа талаар санал солилцжээ. Монголын парламент Олон улсын парламентын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18