Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдаж үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эх, нярай бүрт шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэхийн тулд шуурхай, шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалж байна. Эрүүл мэндийн яам нь ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр "Эрүүл нярай" санаачилгыг хэрэгжүүлж, эх, хүүхдийг эрүүл эхлэлээр хангахад хүчин чармайлтаа нэгтгэн, эрчимжүүлэн ажиллаж буй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна