"Teenage Life Style" уриан дор сайн үйлсийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна

Ц.Цэрэнбадам
2025/04/06

Дэлхийн 100 гаруй орны иргэд жил бүрийн дөрөвдүгээр сард сайн дурын үндсэн дээр нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлж "Good Deeds day” буюу “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил өсвөр үе, залуучуудын эрүүл амьдралын зан үйлийг сурталчлах зорилгоор "Teenage Life Style" уриан дор уг өдрийг төв талбайд тэмдэглэн өнгөрүүлж байна. 

НЗДТГ, Монголын сайн дурынхны төв болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд сайн дурын 1500 гаруй өсвөр үеийн хүүхэд залуус оролцож байна. Мөн энэ үеэр доорх сэдвүүдийн хүрээнд асар байгуулж, хүүхдийн эрүүл амьдралын хэв маягийн талаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл хүргэв. Тодруулбал,

  • Эрүүл зөв хооллолт
  • Дасгал хөдөлгөөн 
  • Сэтгэл зүйн эрүүл мэнд 
  • Хорт зуршил зэрэг сэдвийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

Арга хэмжээг нээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн боловсрол, эрүүл мэнд хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Олон улсын тогтвортой хөгжлийн зорилгод сайн үйлсээр дамжуулан эв нэгдэлтэй, улс орны зөв ирээдүйг бэлтгэх нь чухал гэдгийг онцолсон байдаг. Тэр ч утгаараа цаашид бодлогын түвшинд энэ төрлийн үйл ажиллагааг дэмжинэ” гэдгээ илэрхийллээ.   

Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа “Нийт сайн дурынхны оролцоотойгоор өсвөр үеийн хүүхэд залуучуудад эрүүл амьдралын  дадал зуршлыг төлөвшүүлэх, эерэг зан үйлд уриалах, олон нийт, эцэг эхчүүдийн анхаарлыг өсвөр үе хүүхэд залууст хандуулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор уг өдрийг зохион байгууллаа” гэв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18