Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх замыг засаж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2025/04/02

Энэ онд нийслэлд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.

Энэ оны зам засвар, шинэчлэлийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Энэ онд нийслэлийн 36 байршилд зам засахаар төлөвлөсөн. Үүний 26 нь он дамжиж байна. Үлдсэн арван байршил нь шинээр төлөвлөсөн замууд. Зам засвар өнөөдөр Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх зам засвараар эхэллээ. Уг ажлын хүрээнд замын хажуугийн авто машины карма зогсоолуудыг хаах, хашлага, нүхэн эвдрэлийг засварлана. Хэсэгчилсэн асфальт хучилт энэ сарын 25-аас эхэлнэ. Энэ жил нийслэлийн гол гудамж, замуудыг засварлана. 

Тухайлбал, Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Зам хаах мэдээллийг тухай бүрд иргэдэд хүргэнэ” гэлээ. Энэ онд 1978 оноос хойш их засвар хийгээгүй Найрамдлын зам, 2008 оноос хойш их засвар хийгээгүй Энхтайваны өргөн чөлөөний замыг бүрэн шинэчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний нийт 8,9 км авто зам, Найрамдлын 16 км замын засварыг долоодугаар сарын 10-аас өмнө дуусгана гэж  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18