Т.Мөнхсайхан: Монголд 77 хүүхэд тээгч эхээс мэндэлсэн

Ц.Цэрэнбадам
2025/04/02

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаар танилцуулав. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилт технологийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Юнимед, Өүжин Мед зэрэг эрүүл мэндийн таван байгууллага нутагшуулжээ.

Сүүлийн арван жилд 1685 хүүхэд энэхүү дэвшилт технологийн аргаар эсэн мэнд мэндэлж, өсөж торниж байна.Тэдний  1133 нь донорын эсээр, 77 тээгч эхээс мэндэлжээ.

Хүүхдийн гэр бүлийн статусыг илүү тодорхой болгох зорилгоор тэтгэвэр, нийгмийн халамжийн асуудлыг холбогдох хуулиудад тодорхой тусган, боловсронгуй болгох шаардлага байгааг сайд онцлов.

Тэрбээр гадаад улсад эмчлүүлсэн иргэдийн тухай болон эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангахтай холбоотой асуудлуудыг ярьсан юм.

Сүүлийн хоёр жилд нийт 199 иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж, эмчилгээний зардлаа буцаан авчээ. Тэдний 20 гаруй хувийг элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэд эзэлсэн. Уг эмчилгээг Энэтхэг, Турк, БНСУ-д хийлгэж, нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2024 онд өөрчилж, Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүйгээс гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг насанд хүрэгчдэд 20.0 хувиар, хүүхдэд 50.0 хувиар буцаан олгодог талаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18