“Фронт” С.Цэгмид гуайд хүндэтгэл үзүүллээ

Ц.Цэрэнбадам
2025/04/02

Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-аас ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж “Фронт” С.Цэгмид гуайд хүндэтгэл үзүүллээ.

 ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунингээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт дөрөвдүгээр сарын 01-ний өдөр ажиллаж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хүлээн авч уулзлаа.

Тус ажлын хэсэгт Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга хурандаа Г.Лүндэн, Монгол оросын нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүн хурандаа Амарсайхан нар болон баримтад киноны бүрэлдэхүүн ирсэн юм.

Энэхүү айлчлалын хүрээнд дэлхийн II дайны хүнд хэцүү цаг үед ард түмний найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, монголчуудынхаа сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэж явсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат ахмад дайчин, улсын сайн малчин Сүрэнхорын Цэгмид гуайд дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүн биечлэн очиж хүндэтгэл үзүүлэн, 80 жилийн ойн хүндэт медалиар шагналаа.

Эдүгээ 102 насыг зооглож яваа С.Цэгмид гуайд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг илгээснийг Цэргийн штабын дарга дэд хурандаа Ө.Баясгалан гардуулсан юм.

Мөн 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат ахмад дайчин Намсрайн Пүрэвжалба гуайд ойн хүндэт медалийг Оросын Холбооны Улсын Элчин сайдын яаман дээр хүндэтгэн гардуулснаас гадна 80 жилийн ойн хүндэт медалийг ахмад дайчдад гардуулав.

Монгол түмний Улаан арми, Зөвлөлтийн ард түмэнд зориулсан нийт 237 вагон тусламжийн цуваа “1942 оны арван нэгдүгээр сард Зөвлөлт Холбоот Улсыг зорьсон бөгөөд Монголын ард түмний үйлдвэрлэсэн өвлийн хүрэм, шинель, нэхий дээл, гутал болон хоол хүнс ачсан байжээ.


1
angry
4
care
0
haha
3
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18