Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл долоо хоногийн бүрийн мягмар гарагт хуралддаг. Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Үүний тулд экспортыг нэмэгдүүлэх, дотоод зах зээлээ дайчлан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд манай экспортын бүтээгдэхүүнийг худалдан авагч талуудтай уулзаж, шинээр гарсан шийдвэрүүдээ танилцуулж, мэдээлэл өгч ажиллалаа. Өчигдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ. Валютын нөөц гурав дахь удаагаа 5 тэрбумд хүрч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна