Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ЭЗБХ дэмжлээ

Ж.Булганаа
2025/04/02

Өнөөдөр буюу 2025.04.01-ны өдрийн ЭЗБХ-ны хурлаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг байнгын хороо дэмжлээ.

Хууль санаачлагчийн зүгээс санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, уян хатан нөхцөлтэй зээл олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2024.12.24-ний өдөр УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын нийт актив хөрөнгийн хэмжээ 2025 оны 2 дугаар сарын байдлаар 67 их наяд төгрөгт хүрч, 2011 онтой харьцуулахад даруй 7 дахин өссөн байна. Салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон талаар хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээллээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд Зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлдэг. Тус мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянган аж ахуйн нэгжийн 4.7 сая орчим зээлийн мэдээлэл хадгалагдаж байна. 

Санхүүгийн үйлчилгээний таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртэхээс гадна санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг нөхцөлийг бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлжих чадварыг их өгөгдөл, дэвшилт технологи ашиглан тогтоож зөвхөн барьцаа хөрөнгөнөөс үл шалтгаалсан  уян хатан нөхцөлтэйгөөр, зээлдэгчийн оноонд суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа гэж УИХ-ын гишүүн Э.Батшугар онцоллоо.

Хуулийн төслөөр дараах санхүү, эдийн засгийн таатай боломжийг бий болгоно.

  • банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртэмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ;
  • зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уяан хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ;
  • зээлийн хүү бууруулна;
  • зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
  • банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.

  Тус эрх зүйн шинэчлэлийн үр дүнд банк, санхүүгийн салбарын хүртээмж нэмэгдэж, санхүүгийн сахилга баттай аж ахуйн нэгж, иргэдийг төлөвшүүлэх эдийн засгийн эерэг нөлөө бий болох юм. 


1
angry
1
care
1
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18