УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн байгууллагууд өөрсдийгөө шалгаад 100 хувь гэж дүгнэж болохгүй

Ж.Булганаа
2025/03/31

Монгол Улсын 2021- 25 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн  тайланг Улсын Их хурлын чуулганы ээлжит хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Бид асуусан болоод ажлын хэсэг хариулсан болоод маш чухал гурван дүгнэлт хөтөлбөр хэлэлцээд дуусах юм шиг байна. Харамсалтай байна. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байгаа нь эндээс харагдаж байна. Төрийн байгууллагууд хороондоо харилцан ажиллах гэрээ зурдаг мөн бие биенийхээ үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны гэрээ зурдаг болсон энэ ямар учиртай юм бэ. Аудитын байгууллагын өгч байгаа хариулт, гишүүдийн асууж байгаа асуултууд газар тэнгэр шиг өөр байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон Их Хурлын тамгын газар нь Монгол Улсын Засгийн газрын 206 тогтоолоор яг адилхан дүгнэлт хийдэг ч энд газар тэнгэр шиг өөр дүгнэлт хийсэн байна. Тухайлбал амьдралын чанар болон дундаж давхарга гэдэг хэсэг дээр Нийгмийн халамж зорилтод бүлэгт халамжийн үйлчилгээ ил тод нээлттэй болно гэдгийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь 90 хувь гэж дүгнэсэн бол Их Хурлын тамгын газар нь 30 хувь гээд дүгнэсэн байна. Залуучууд бизнес эрхлэхэд шаардлагатай бүх төрлийн дэмжлэг туслалцааг үзүүлж орчныгбүрдүүлнэ гэдэг дээр Засгийн газраас 90 хувь, Их Хурлын тамгын газраас 30 хувь. Нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх амьдралын салшгүй нэг хэсэг болгоно гэдэг дээр Засгийн газар 100 хувь, Их хурал 90 хувь гэж дүгнэсэн байна. Мөн төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэдгээ 100 хувь гээд дүгнэсэн байна.  Гэвч бид 100 хувь төрийн бүтээмжтэй ажиллаж чадаж байна уу төрийн өмчит компаниудын 5 хувь нь л ашигтай ажилласан шүү дээ. Төрийн өмчид аж ахуй нэгжүүдийг үр ашигтай ажиллуулна гэдгийг мөн адил 100 хувь гэж дүгнэсэн байна. Үнэхээр 100 хувь ажиллаад 100 хувь гэж дүгнээд байгаа юм уу.

Төрийн байгууллагууд бие биеэ шалгаж 100 хувь гэж дүгнэж болохгүй. Бодит амьдрал дээрээ энэ нь хэзээ ч нийцдэггүй. Хэдэн биеэ магтаад яваад байж болохгүй. Ийм байдалтай бид маш олон жил явсан учраас өнөөдөр гурван өөр дүгнэлт яриад, гурван өөр хэрүүл хийгээд сууж байна. Асуусан асуултад маш бөөрөнхийгөөр, тойруулж хариулж байна. Нийгмийн халамж зорилтод бүлэгтээ хүрээд ил тод, ялгаваргүй хариуцдаг болсон уу? Тийм болсон бол тийм, үгүй бол үгүй гээд тодорхой хэлэх хэрэгтэй. Юуг юугаар хэмжих гээд байгаа нь маш ойлгомжгүй болохоор бид энд хэрүүл хийгээд сууж байна. Цахилгааны найдвартай эх үүсвэрээр 100 хувь хангана гээд бичсэн байна. Одоо бид цахилгааны хягаарлалтгүй байгаа юм уу. Хэрвээ тийм бол үүнийгээ нотлох хэрэгтэй.

 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18